Монголын сонгуулийн  туршлагыг олон улсын хурлаар танилцуулна
 Монгол Улсын сонгуулийн туршлагыг олон улсад ихэд сонирхох боллоо. Танай байгууллага Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны  байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын ажиглагчдын багаас “Эерэг” үнэлгээ авсан нь энэхүү олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байна.Тиймээс энэ оны 10 дугаар сард болох “Шударга ёсыг сонгуульд хэвшүүлэх нь” сэдэвт Азийн орнуудын өргөн төлөөлөл бүхий хуралд Монголын сонгуулийн байгууллагыг урьж тайлан илтгэлээ тусгайлан тавих хүсэлтийг тавьж байна.
 
Энэ тухай Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын захирал, Элчин сайд ноён Янез Ленарчич Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй  өнөөдөр уулзах үеэр  мэдэгдлээ.
 
Тэрээр цааш нь  хэлэхдээ, Монгол Улсад төдийгүй бүс нутгийн хэмжээнд үлгэр жишээ болохуйц сонгууль зохион байгуулсанд сэтгэл хангалуун байна. Монгол Улс тус байгууллагын гишүүнээр элсээд төдийлөн удаагүй  хэдий ч  ажиглалтын нарийн шалгуурыг “эерэг” үнэлгээтэй давсан нь их том амжилт юм. Үүний хамт Монголын сонгуулийн байгууллага үүргээ сайн биелүүлснийг тэмдэглэмээр байна.
 
Өөр нэг тэмдэглүүштэй зүйл бол  сонгуульдаа шинэ техник, технологи хэрэгжүүлэхдээ,  хот  төв суурин газарт төдийгүй сонгуулийн хэсэг бүрт нэгбүрчлэн автомат систем хэрэглэсэн  нь манай багийн сайшаал, бишрэлийг яах аргагүй хүлээсэн байна Бидний хамтын ажиллагаа хоёр талдаа чухал байсныг  дурдахын сацуу одоо хамгийн гол нь санал зөвлөмжийг хэрэгжүүлэх явдал юм гэдгийг ноён Элчин сайд цохон хэллээ.
 
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн хариу хэлсэн. үгэндээ, монголын сонгуулийн байгуууллагын ажлыг өндөр үнэлсэн явдалд талархаж байгаагаа илэрхийлээд сонгуулийг улам боловсронгуй болгох талаарх саналаа Улсын Их Хурлын ажлын хэсэгт хүргүүлээд байна. Үүнд танай байгууулагын санал зөвлөмж тус болсон гэв.
 
Мөн цаашид хамтран ажиллахдаа сургалт судалгаанд илүү түлхүү анхаарах саналыг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн  дэвшүүллээ. Энэ нь байнгын  тогтмол шинжтэй байх нь чухал  байгаа бөгөөд зөвхөн өөрийн сонгуулийн байгууллагын ажилтнуудыг сургахаас гадна бусад орны сонгуулийн арга туршлагаас судлах, сурах явдалд  ач холбогдол өгч байна гэлээ.
 
Уулзалтын төгсгөлд тэрээр, Азийн орнуудын хуралд оролцож илтгэл тавих санал хүсэлтийг  нь таалан хүлээж авч буйгаа мэдэгдлээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.