Шинэ Fiat 124 Spider
Өнгөрсөн мягмар гарагт нээгдсэн Лос Анжелосын авто шоун дээр анхаарал татаж байсан ганц машин нь шинэ Fiat 124 Spyder гэхэд болно. Алдартай жүжигчид, гайхалтай найруулагчид, баян чинээлэг энэ хотын иргэдийн сонирхлыг 2 хүний суудалтай, задгай дээвэртэй спорт хийцийн энэхүү машин татах нь аргагүй биз.

Хамгийн сонирхолтой нь Fiat 50 жилийн өмнө л 124 гэсэн нэрээр автомашин гаргаж байсан бөгөөд энэ шинэ загвараа Mazda-гийн Miata MX-5-ийн загвар дээр үндэслэн хийжээ. Итали нэрээр гарч байгаа япон инженерүүдийн энэхүү шинэ загвар нь Miata-гийн хэлбэр орсон боловч Fiat-ийн 1,4 литрийн 4 цлиндерт 500 Abarth хөдөлгүүрээр тоноглогдсон байна. Энэ нь энэ жижиг машиныг 160 морины хүчээр хурдтай давхиж, спорт загварын машинууд шиг хүнгэнэн дуугарах боломжтой болгож байгаа гэнэ. Иймээс энэ загварыг үндэслэн хийсэн Mazda Miata MX-5-ийнхаас 5 дахин хүчтэй гэсэн үг юм.

Мэдээж жолоодлого болоод бусад үзүүлэлтүүдийг жолооны ард сууж  байж л мэдрэх боломжтой тул тэр цагийг хүлээх л үлдэж байна даа.
 
 
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: Autoblog (www.autoblog.com)
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.