Шинжилгээний дүн сайн гарвал дахин гурвалжин будаа тариалах гэнэ
 Энэ жил Дорноговь аймгийн хөдөө аж ахуйн салбарынхан нутагтаа япон мэргэжилтний заавар зөвлөмжөөр гурвалжин будаа тарьсан байна. Эрэлт хэрэгцээ ихтэй энэ будааг нутагтаа зохих стандартын дагуу тариалж чадвал гадаадад тэр тусмаа Японд экспортод гаргах бүрэн боломжтой гэнэ. Тэрээр 10 дугаар сард Японд ажиллахдаа Дорноговьд тарьж ургуулсан гурвалжин будааны дээжээс авч очин, шинжилгээнд өгсөн байна.

Хэрэв шинжилгээгээр тарилалтын үр дүн нь стандарт нормын дагуу гарвал ирэх жил үргэлжлүүлж тарих төлөвлөгөөтэй гэнэ. Өнгөрсөн онд 100 кг сайн чанарын үрийг Японоос авчирч хувь хүн болон газар тариалангийн компанудад өгч туршилтын журмаар тариалсан байна. Гурвалжин будааны гурилаар хийсэн хоолыг япон хүн бүр өдөртөө заавал иддэг ажээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сайхан 2015-11-19 09:45:57
    ийм гэгээлэг сайхан мэдээ байх гэж хөө тарьж болж байгаа бол идэж болж л таарна даа та бүхэндээ өшөө их арвин ургаж авахыг хүсье АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ
  • , 2015-11-19 08:51:26
    Аймгийн Засаг дарга нь японд сургууль төгссөн тул японтой харилцаа сайн тогтоож байгаа юм байна л даа.