Шатахууны үнэ буурах нь бүү хэл онцгой албан татвар нь нэмэгдэв
 Шатахууны үнэ буурах боломж бий юу. Бий гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгээс удаа дараа эрх баригчдад сануулсаар байгаа. Гэвч эрх баригчид хүлээн аваагүй. Бүр Онцгой албан татварыг нэмэх шийдвэрийг гаргасан. Мөн хот хөдөөд худалдаалж буй шатахууны үнийн өөрчлөлтийг арилгах үүрэг өгсөн. Харин үнийг бууруулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй. УИх-аар Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр эрх баригчид шатахуун, дизелийн онцгой, гаалийн албан татварыг нэмэгдүүлэх санал оруулж иржээ.

Ингэснээр 2015 оны аравдугаар сараас бензиний импортын онцгой албан татварын дээд хязгаарыг тонн тутамд гурав дахин буюу 777 мянга, дизелийнхийг 795 мянган төгрөгөөр тогтоосноор нефть бүтээгдэхүүний үнэ буурах боломж хаагдсан юм. Ингэснээр Засгийн газар шатахууны онцгой албан татвараас он дуустал 61 тэрбум, ирэх онд 200 тэрбум төгрөг орж ирнэ гэж төлөвлөж, энэ мөнгөөр төсвийн алдагдлыг нөхнө гэж тооцоолж байгаа юм.

Энэ талаар Я.Содбаатар гишүүн “Хэрвээ шатахууны үнийг бууруулсан бол бүх аж ахуйн нэгж, бараа бүтээгдэхүүний үйлчилгээний үнэ буурахад нөлөөлөх төдийгүй ард иргэдийн амьдралд дэмжлэг болохуйц нөхцөл бүрдэх байсан. Гэвч эрх баригчид шатахууны онцгой албан татварыг нэмэх байдлаар асуудалд хандсан хэмээн МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т мэдээллийн үеэр мэдэгджээ. 2013 онд бензиний хилийн үнэ 1200 орчим ам.доллар байсан бол өнөөдөр 500 гаруй болж хоёр дахин буурсныг ч тодотгосон байна. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурсантай холбогдуулж ОХУ дотоодын шатахууныхаа үнийг 49, БНХАУ 41, АНУ 16, Хонконг 43, Вьетнам 28, Швед 29, Герман 30 хувиар тус тус бууруулаад байгаа ажээ. Харин манай улс л эсрэгээрээ шатахууны үнийг буулгах нь бүү хэл онцгой албан татвараа нэмээд байна.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-19 04:21:50
    АПУ-гийн Батхүү архи, бензин хоёроо үнэгүй болгоно гэж фортуна Батбаяр бөөлж гэнэ ээ