Л.Гантулга: Дугаартай шилжих үйлчилгээний сонгон шалгаруулалт явагдаж байгаа

Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын албаны дарга Л.Гантулгаас Харилцаа холбооны тухай хуульд заасан дугаартайгаа шилжих үйлчилгээ яагаад хэрэгжихгүй байгааг тодрууллаа.

-Дугаартайгаа шилжих үйлчилгээ энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр хуульд тусгасан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байгаа шалтгаан нь юу вэ?

-Өнгөрсөн онд Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсад “Дугаартай шилжих үйлчилгээний талаар” суурь судалгааг хийж, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хууль батлагдлаа гээд энэ үйлчилгээ шууд үйлчилгээнд нэвтэрнэ гэсэн үг биш. Энэ үйлчилгээнд хамрагдаж байгаа хэрэглэгчийн бүх мэдээллийг зөв зохистой зохицуулах, хэрэглэгч нэг оператороос нөгөө рүү шилжихэд дагаад мэдээллийг дамжуулж байх төв хэрэгтэй.

-Тэгвэл энэ төвийг байгуулахад юу хүлээгдэж байна вэ?

-Дугаартай шилжих үйлчилгээний төвийн эрхлэгч болон үйл ажиллагаа явуулах байгууллагын сонгон шалгаруулалт явагдаж байгаа. Мөн үйлчилгээний компануудад шинэ техник, технологийг нэвтрүүлэх, дамжих хөдөлгөөний туршилтыг хийх шаардлагатай байгаа юм. Олон улсын жишгээр ийм төрлийн үйлчилгээ дунджаар 1-2 жилд нэвтэрдэг.

Зууны мэдээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.