МАН, МАХН эвсвэл юу болох вэ
Улс төрийн томоохон хүчин МАН, МАХН эвсэх үү. Энэ асуултад намын удирдлагууд хариулт өгөхөд жаахан эртдэх болов уу. Учир нь ирэх жилийн сонгуульд зориулан намуудын эрх ашигт нийцүүлсэн Сонгуулийн хуулийн төслүүд янз янзаараа УИХ-д өргөн баригдаад байна. Мөн намуудын тухай хуулийн төслийг хэлэлцэх, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах асуудал намуудын хувьд ач холбогдол ихтэй. Иймээс эл хуулиуд ямар өнгө төрхтэйгөөр батлагдах вэ гэдэг улс төрийн хүчнүүдэд хамгаас чухал. Гэтэл энэ бүхэн нэг тийш шийдэгдээгүй, төслүүд хууль болоогүй байхад МАН, МАХН эвсэх тухай ярина гэдэг эртдэх байж магадгүй. Мөн МАХН, АН-тай хамтран засаг барьж байгаа энэ үед эл асуудалд маш болгоомжтой хандах нь зүйн хэрэг.
Гэхдээ МАН болон МАХН эсвэх, хамтрах сонирхол байна уу гэсэн хар улс төрийн хүрээнийхэнд байна. 

МАХН болон МАН-ын ахмад гишүүд намынхаа удирдлагуудад 2016 оны сонгуульд МАХН МАН-тай хамтарч эвсэл болж орохыг уриалсан өргөх бичиг барьсан. Тэд “хоёр нам ирэх жилийн сонгуульд эвсэж орвол хүчтэй байж, үр дүнд хүрнэ” гэдгийг удирдлагууддаа энэ үеэр сануулсан юм.

Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Ахмадуудынхаа өргөх бичгийн агуулгыг сонсоход та бүхний сэтгэлийн зовнил, өнөөдрийн хүнд хэцүү байдлыг дүгнэн энэ байдлаас  гарах гарцыг хоёр нам эвсэх гэж дүгнэж тунгаажээ. Энэ бүхэнтэй би санал нэгтэй байна. Гэвч нэг хүн санал нэгдэхээс илүүтэй өөр олон хүмүүсийн санал нэгдэж байж энэ асуудал цааш өрнөх ёстой. Ялангуяа МАХН, МАН-ын удирдах бүрэлдэхүүний санал нэгдэх ёстой. Тийм учраас бид хойшоо суухгүй, тойрч гүйхгүй идэвхтэй оролцоё. Бидний өмнө дөрвөн үүд хаалга бий. Нэгдүгээрт, дангаараа УИХ-ын сонгуульд оролцох, хоёрдугаарт та бүхний санаачилсанчлан МАН-тай хамтраад сонгуульд оролцох, гуравдугаарт АН-тай хамтарч оролцох, дөрөвдүгээрт бие даагчид, жижиг намуудтай хамтран сонгуульд оролцох гэсэн үүд хаалга байгаа. Өнөөдрийн тухайд та бүхэн МАН-тай хамтар гэсэн үүд хаалгыг зааж байна.  Та бүхний тавьсан саналын дагуу нөгөө талтай уулзая.  Уулзахад буруу зүйл гэж байхгүй” хэмээн хариулсан байдаг. Тэгэхээр сонгуульд хэрхэн оролцвол үр дүнтэй вэ гэдгийг тус намынхан аль хэдийн тооцоолчихсон байгаа нь тодорхой байна. Мөн эрх баригч гол хүчин АН-ын нэр хүнд унаж байгаа энэ үед МАН-ыг сонгоход татгалзах зүйлгүй гэдэг нь үүнээс харагдана.

Харин МАН-ынхан үүнд ихэд нухацтай хандаж байгаа гэх. Гэхдээ тус намын дарга М.Энхболд  “Нэгдэх нь зүгээр шүү дээ” хэмээх үгийг унагасан гэх мэдээлэл бий. Тэгэхээр энэ хоёр намд нэгдэх хүсэл цаанаа бий бололтой.

Энэ бүхнийг батлах шиг Н.Энхбаяр Солонгосоос ирснийхээ дараа МАН-ын дарга М.Энхболдтой хэд, хэдэн удаа уулзаж, хоёр намын нэгдлийн талаар ярилцсан гэх мэдээлэл байдаг. Тэгэхээр МАН, МАХН нэгдэх яриа эртнээс төлөвлөгдсөн гэсэн үг. Харин намуудын ахмадууд  ийм уриалга гаргасан нь нийгэмд тус намуудаас өгсөн “мессеж” байж болох талтай.

Тэгвэл МАН болон МАХН эвсвэл юу болох вэ.

Улс төрийн сөрөг хүчин, одоогийн Засаг баригч хоёр намын нэгтэй нэгдэх нь мэдээж үр дүнтэй. Өмнө нэг байсан нам хоёр хуваагдсан, одоо эргэн нэгдвэл үзэл бодлын хувьд ч ойр байх болно. Иймээс нэр хүндээ алдсаар байгаа АН-ынхны хувьд маш том сөрөг хүчин болж, ирэх жилийн сонгуулийн дүнг хуваахад ч маш том түлхэц болно. Мөн шинээр гарч ирж буй ХҮН-ынхан иргэдийн дундах байр сууриа бататгасаар буй. Ирэх жилийн сонгуулиар ХҮН-ынхан ч амжилт олох магадлал бий. Тэгэхээр МАН, МАХН эвсвэл  үр дүнгийн хувьд өмнө гарч байгаагүй сайн талтай байж мэдэх юм.

Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-24 06:50:27
    Юу болохов дээ Авилгагч нар нэгдвэл ХУХУ болно.
  • н 2015-11-24 01:05:06
    намууд нэгдэх нь тун буруу. наадах чинь Өнөө хуучин хулгайч нараа шургуулах ухаан
  • хахаха 2015-11-20 03:48:32
    хахахахахаха
  • гайхах юмгүй 2015-11-20 00:28:47
    АН, МАН, МАХН - ард түмнийхээ итгэлийг алдсан. Эдийн засаг уналаа. Эдгээр намд нэгдсэн луйварчид, авлигачид байсан цагт төрд энэ намууд хэрэггүй
  • Уянго 2015-11-19 16:21:19
    Юу ч мэдэхгү бж улс төр бичнэ гэнэ ээ инээд хүргэв
  •  2015-11-19 11:11:27
    Энэ хоёр жонхуу эвсвэл бантан л болно.
  • Товуу 2015-11-19 09:40:23
    Юу боллоо гэж МАХН гэгч АН-тай сүлбэлдэж засаг барилцаж,эдийн засаг сүйрүүлсэн наманцартай МАН нэг эвсэл болох юм бэ.Тэгвэл ёстой балайгийн балай гэгч болно.
  • Зочин 2015-11-19 08:49:48
    АН л дахиж төрийн эрхэнд гарахгүй монгол улсад гай болохгүй бол хэн нь ч хэнтэйгээ эвсээд явсан яахав, АН дахиж төрд бүү үзэгдэг
    • Davaa 2015-11-19 11:31:46
      Чи хө Загалмайлсан эцэг ирээд өөрийнхөө ийм болтол хөгжсөн Авилгалаа хураагаад авчихна гэж бодоод байгаа юм уу Алтанхуяг Баярцогт Сайханбилэг нар
      • Davaa 2015-11-19 11:36:50
        Алтангадас гэж байх үеэс Н,Энхбаярын гарын шавь нар байлаа шдээ. Энхбаяр ах байхад Монголд хэдхэн хүн л тоглоно, Юу гэж МАН -ы тэнэг бацаануутай ярихавдэ...
  • bold 2015-11-19 08:12:13
    Зүйтэй эвсэх хэрэгтэй.Эх орон ард түм нээ бодох хэрэгтэй.АН-хан ард түмнээ хэтэрхий ядууруулж байна.Эд хэзээ ч улс орныг удирдаад явж чадахгүй хүмүүс бололтой...
  • зочин 2015-11-19 07:27:30
    Энэ 2 нам эвсвэл, Монгол улс Н.Энхбаярын тоглоом болоод, иргэний дайн гараад дуусна.
  • Зочин 2015-11-19 06:56:21
    МАН-д Хоролмаа байхад МАНХ-тай эвсэж чадах болов уу?
  • хэхэ 2015-11-19 04:41:54
    юу болохов дээ ! лаларын ху нам л болно биз !
  • asd 2015-11-19 04:04:22
    Harhuud neg negnee barij idne. Gevch avilgal, oligarhuudiin jinhene tsetsgeleh uye ireh bh
  • Зочин 2015-11-19 03:54:54
    далдуур идэж уух тал дээр аль ч нам адилхан, МАН, МАХН жаахан нууж иддэг, АН улайм цайм ил дээрэмддэг үүгээрээ л ялгаатай
  • . 2015-11-19 03:54:14
    Хилэнцэт хорхой (скорпион)-г нэг саванд хэд хэдээр нь хийгээд орхиход нэг нь бусдыгаа барьж идээд ганцаар том болчихсон байдаг. Говьд тийм хорхой байдаг юм.
  • baldan beer 2015-11-19 03:30:38
    kominizim gej uy um be medeh uu. odoo mongold dahiad kominizim togtoh bolomj bgaa uy uy yriad bn. AH-n heniig n oligrah bish gej heleed bnaa heleed uguuch
  • зочин 2015-11-19 03:04:02
    Одоо ард түмнээ, улс орноо бодож эвсэх хэрэгтэй, АН улс орныг унагаад дууслаа, одоо газар нутгийг маань зарахаар зэхэж байна, улс оробусдын хараат ч болж магад,...
  • Baldan 2015-11-19 02:51:59
    Mongol orond kommunizm daxin sergene
    50.141.33.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2015-11-19 02:49:17
    МАН болон МАХН эвсвэл Н.Энхбаяр болон Ц.Нямдорж нар нэг нэгнийгээ алах байлгүй. Харин авилгач, олигархуудад төрд гарах сайхан боломж гарна.