Махны үнэ буурсаар байна
Нийслэлийн статистикийн газраас долоо хоногийн үнийн танилцуулгыг хийлээ.Энэ сарын III долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4010 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5595 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул мах 1.0 хувиар буюу 70 төгрөгөөр буурчээ.Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.6 хувиар буюу 330 төгрөг, хонины цул мах 2.8 хувиар буюу 155 төгрөгөөр тус тус буурсан байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Макс”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6000 төгрөгөөр худалдаалж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.