"Дэлхийн ОО-ын өдөр"-т зориулсан хэвлэлийн бага хуралтай
09.00 цагт: Авилгын эсрэг санаачилгын гишүүн улсуудын бүс нутгийн XIII удаагийн семинар "Туушин" зочид буудлын хурлын танхимд болно.
 
10.00 цагт: Монгол-Японы Хөдөө Аж Ахуйн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Япон Улсын Хоккайдо мужийн Эдийн Засгийн Газар хамтран “Сэрүүн бүсийн хөдөө аж ахуй, барилга, эрчим хүчний технологи, бизнесийн боломжууд” сэдэвт семинар, бизнес уулзалтыг Монгол-Япон төвд болно.
 
10.30 цагт: Аж ахуй нэгж байгууллагуудад "Чанарын гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа" Стандартчилал, хэмжил зүйн газрын төв байрны 3 давхарт Хурлын танхимд болно.
 
11.00 цагт: Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөрийн яамтай хамтран зохион байгуулах Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгч нарыг ажлын байранд зуучлах тэднийг төгссөн мэргэжлээрээ бахархах, мэргэжилтэй ажилтан болсны давуу талыг сурталчлах зорилготой "Мэргэжилтэй ажилтан Монголын баялаг" сэдэвт өдөрлөг тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болно.
 
11.00 цагт: НӨХГ-ын хурлын зааланд дөрөвдүгээр ээлжийн цахим газар өмчлөлийн дахин сонгон шалгаруулалтыг явуулна.
 
11.30 цагт: "Дэлхийн ОО-ын өдөр"-т зориулсан хэвлэлийн бага хурал Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн 2 давхарт Хурлын танхимд болно. Мянганы хөгжлийн зорилтод Монгол улс “2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй хүн амын эзлэх хувийг 40 хувь, шаардлага хангасан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх хувийг 60 хувь хүргэж тус тус бууруулах” зорилт дэвшүүлсэн юм.
 
16.00 цагт: "Монложистикс Ворлдвайд" ХХК нь Монгол Улсын тээвэр ложистикийн салбарт анх удаа Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсад нэр хүнд бүхий Германы “TUV Rheinland” байгууллагаар баталгаажуулалт хийлгэн, албан ёсоор гэрчилгээгээ гардан авах ёслолын үйл ажиллагаа, уулзалт, ярилцлага  МҮХАҮТ-ын 507 тоот өрөөнд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.