Сайдаас ховхордоггүй "туслах"
МАХН-д дор хаяж туслах, цаашлаад дэд сайдын суудлаас ховхордоггүй дархлагдсан нэгэн залуу бий. Тэрхүү эрдэм мэдлэгийн туйл болж, итгэмжлэгдсэн “Залуу боловсон хүчин” бол МАХН-ын  Н.Энхбаярын туслах асан, өнөөдрийн жинхэнэ төрийн хар хүн хэмээгч Б.Тулга болой.
 
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсан. АНУ-д боловсрол эзэмшсэн, “Дархан-Уул аймгийн уугуул, Улаанбаатарын суугуул” гэдгээс өөр тодорхой намтаргүй шахуу байсан энэ залуу одоо бол “Сайдын од нь гийсэн эрхэм” хэмээх албан ёсны нэршилтэй болжээ. Учир нь тэрээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шинэчилж явахад БОНХЯ-ны дэд сайдаар ажиллаж, дэд сайдын олбогоос тийм ч амархан ховхорхооргүй хадагдаад авсан. Дараа нь байдал эвгүйтэж, “Чингис”, “Самурай” бондыг салхинд хийсгэсэн Н.Алтанхуяг сайдын шинэчлэл дуусахад Ч.Сайханбилэг сайд “Одоо ёстой шийдээд өгнө өө” хэмээн дүүхэлзсээр гарч ирсэн билээ. Тэр үед МАХН-ын “Алтан цээж, мөнгөн бөгс"-тэй ханхүү дахиад л МАХН, МҮАН- ын “Шударга ёс” эвслээс БСШУЯ-ны дэд сайдаар торох юмгүй, өрсөлдөгч байхгүй л тодорсон түүхтэй.
 
Тэгвэл өнөөдөр “Сайдын шагналтай” залуу боловсон хүчний нар дахин гийж УИХ-д суудалтай МАХН-ын гал зуухыг хариуцах Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоотохов. Хувьсгалын тохироо энэ залууд байнга ивээлээ хайрлаж, сайд, даргын олбогоос ховхлохгүй байгааг ёстой л “Зөв цагт, зөв даргаа бараадсаны шагнал” гэхээс өөр үг үл зохилдмой. МАХН- ын генсек, Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр АТГ-аас баривчлан хорих хугацааг нь шүүхээс хоёр сараар сунгасан нь Б.Тулга хэмээх шавилхан залууд УИХ, Засгийн газарт суудалтай Монголын улстөрийн бодит хүчний гал тогоог харшилдуулах түүхэн боломжийг олгов.
 
Г.Шийлэгдамбын эзгүйд намынх нь ажил цалгардах, нөгөө талаар авлига авч байгаад газар дээрээ баригдаж “бүтэлгүй нөхөр” нэр зүүгээд байгаа нь намын нэрд харш хэмээн МАХН-ынхан Ерөнхий нарийнаа солихоор шийдэж асуудлыг ийнхүү гэрлийн хурдаар зохицуулжээ. Харин Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсан, ах нь интерполоор эрэн сурвалжлагдаж    байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Тулга МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар аль хэр амжилттай ажиллаж, 2016 оны сонгуульд нам нь ямархуу амжилт үзүүлэх нь дараагийн асуудал юм.
 
Ямартай ч Б.Тулга гадаад хэлний мэдлэг сайтай, бас ч гэж залуу хүний бяр, ааг омог тэгш нэгэн гэдэг нь Өршөөлийн хуулийг хэлэлцэх үед өөрийнхөө байр сууриас ухарсан гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүүг заамдаж авснаас тодорхой харагдсан удаатай. Өчигдөрхөн МАХН- ын генсекээр томилогдсон түүнийг Эрүүл мэнд, спортын сайдаар ч томилогдож магадгүй гэсэн яриа улстөрийн хүрээнийхэн дунд явж байгаа. Б.Тулга “туслах”-ын ийнхүү гэрлийн хурдаар улстөрийн карьер нь өгсч байгаа үзэгдлийг улстөр судлаачид “Н.Энхбаяр дарга дэвшүүлье гэсэн хүнээ нүдээ аниад дэвшүүлдгийн  тодорхой жишээ. Өөрийнх нь төлөө үнэнчээр зүтгэгчдийг гудамжнаас чирж авч ирээд УИХ, Засгийн газрын гишүүн ч болгочихдог аргагүй л Монголын улстөрд хүчтэй нэгэн” гэцгээж байна. Тийм ч биз, үгүй ч биз.

Харин яалт ч үгүй сайд, даргын од нь гийсэн нэгэн залуу МАХН-д байгаа нь л гарцаагүй үнэн билээ.
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 4 2015-11-19 11:46:07
    Энэ нэг алтан бөгстэй банди байна аа. Энхбаярын нууц хүү юмуу хаашаа юм
  • sd 2015-11-19 10:02:14
    Mongol turiin surel bolon hoosrol. Iim yumnuud tord garna gj...
  • зочин 2015-11-19 09:01:53
    Америкт төгссөн нь үнэн ш дээ ямар сонин хүмүүс вэ юу ч мэдэхгүйн байж. Хөрвөх чадвар сайтай сайн залуу шүү дээ. аль ч яамны сайд хийчих байх шүү харин ч
  • иргэн 2015-11-19 08:00:58
    МУИС математикийг хэрийн аавын хүү төгсдөггүй гэдэг. Сайн залуу байна. АМЖИЛТ ХҮСЬЕ
  • Зочин 2015-11-19 07:05:10
    АНУ боловсролтой гэчихжээ. МУИС-ийн математиоийн ангийг тун ч ядарч байж дүүргэсэн толгой доо гэж ангийнхан нь яридаг юм.
  • зочин 2015-11-19 05:44:07
    Мундаг залуу. Баяр хүргье. Бага хугацаа хэдий ч сэтгэл байвал салбарынхаа төлөө их зүйлийг хийж амжнаа.
  • Муугүй шүү 2015-11-19 05:08:33
    Муугүй шийдвэр байна. Ямар ч байсан өөрийн үзэл бодол, үерхэлдээ үнэнч хүн шүү. Энхбаяраас бүгд зүгтааж байхад энэ залуу шоронд хүртэл орж байв. Залуу хүн сурна...
  • Ичиж ухмээр  2015-11-19 04:48:42
    Байгаль орчны дэд хийж байхад нь хурал болж уулзаж байсан. Юу яриад байгаагаа мэдэхгуй марзан нохор байна лээ. Яаж ийм бацаанууд торийн хар хун болж чадах вэ!
  • иргэн 2015-11-19 02:24:31
    хэдийн хурдан өндөр авна төдий чинээ хурдан өндрөөс очинодоо харин газардахдаа хатуухан л унах байхдаа аливаа бүх зүйля төлөөстэй. удахгүй эзэн шигээ болох бии
  • . 2015-11-19 02:17:54
    Энэ нусгай бандийн сайд хийх гэж юу байхав дээ??? Оймсны хавчуурга л биз. Энэ бол монгол төрийг доромжилж л байгаа хэрэг л дээ.