Монгол улс визийн нөхцөлөө чангатгалаа
Монгол Улсын Гадаад хэргийн яам 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 42 орны иргэдийг буцаан визтэй зорчуулах  болсон талаар мэдэгдэв.

Улаанбаатар хотноо 2016 онд зохион байгуулагдах АСЕМ-ын 11 дэх Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улс визийн нөхцөл болон хилийн хяналтаа чангатгах шаардлагатай болоод байгаатай холбогдуулан дээрх 42 орны иргэдийг 2014 оны 6 дугаар сараас эхлэн Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулж ирсэн нөхцлийг үргэлжүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.

Дээд түвшний уулзалтын болон уулзалтад оролцохоор ирэх АСЕМ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын аюулгүй байдлыг хангахын тулд дотоодын аюулгүй байдлын холбогдох зохицуулалтуудыг боловсронгуй болгохоос гадна, шаардлагатай гэж үзвэл гадаадын улсуудтай байгуулсан иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрүүдийн үйлчлэлийг түр хугацаагаар зогсоох хүртэлх арга хэмжээг авч магадгүй юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дорж 2015-11-20 00:55:08
    Ха ха ха чангатгалаа ч гэх шиг. Барууны багш нарын хаа үгээр л.
  • caak 2015-11-19 03:57:40
    зөв дөө. Путин гадаадын 40 орон Террористуудыг санхүүжүүлж бна гэж тодорхойлсон байлаа. баячуудын мөнгийг хүүлэгнэгч Террор нь Монголд ирвэл ард иргэд бид л хо...
  • зочин 2015-11-19 03:21:01
    Хятад визтэй болох нь зөв.Монголчуудын хялбар амьдардаг арга нь зогсож ажил эрхлэх болно.Гэхдээ үүний өмнө хувьсгал болж одоогийн дээдсүүдийг уурласан олон ална...
    202.9.40.69
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-19 02:44:57
    дипломат нь хүртэл буу сум зөөгөөд асуудал үүсгээд байхлаар хятад улс визтэй болгохоор бодох нь аргагүй шүү дээ.Ингэж л ард түмнээ А.Баярсайхан гуай чирэх нь
  • иргэн 2015-11-19 02:15:24
    эдгээр орнуудаас визтэй зорчуулах нь зөв шүү.
  • зочин 2015-11-19 01:59:12
    Хятад улс Монголын иргэдииг визтэй болгох талаар ярьж багаа юм билээ
    • Jak 2015-11-19 15:57:27
      Маш зөв. Монголчууд Хятадаас бараа зөөж өөрсдийн үйлдвэрээ нурааж байна. Хэрэв хятад визтэй болбол монголд үйлдвэрлэл хөгжинө.
  • mal 2015-11-19 01:18:32
    Hen ch tooj irehgyi malnuudaa
  • d 2015-11-19 00:37:43
    dandaa julik yumnuud ireh yum viztei bolgo