Энэ жил утаанд тусгайлан мөнгө зарцуулахгүй
Хүйтэн сэрүүний улирал ирж, нийслэлчүд бид аль хэдийнээ утаагаар амьсгалаад эхэлсэн. Энэ жилийн хувьд эдийн засгийн хямралаас үүдээд бүх салбарт бүсээ чангалах бодлого явагдаж байгаа. Тиймээс жил бүр утаанд зориулан баталдаг байсан төсөв энэ жил танагдсан.

Тодруулбал агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байсан гэх “Цэвэр агаар сан”-г татан буулгасан юм. Өөрөөр хэлбэл иргэдийг утаагүй зуухаар хангах ажил зогссон гэсэн үг юм. Улаанбаатар хотын  гэр хороололд амьдардаг айл өрхийн 70 орчим хувь нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд утаагүй зуухаар хангагджээ. Энэ ажилд ч улсаас багагүй хөрөнгө мөнгийг зарцуулсан. Гэвч утаа тэр хэмжээгээр буураагүй нь олны шүүмжлэлийг дагуулсан билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Улаанбаатар хамгийн их агаарын бохирдолтой хот гэж тодорхойлжээ. Харин ОУ-ын www.time.com мэдээллийн сайтаас гаргасан дэлхийн агаарын бохирдолтой хотуудын жагсаалтын эхний тавд Иран улсын Ахваз, Монгол Улсын Улаанбаатар, Иран улсын Санадаж, Энэтхэг улсын Лудхиана, Пакистаны Күвита хотууд жагссан байна. Энэ нь Монгол Улсын агаарын бохирдол жил ирэх бүр нэмэгдэж, гамшгийн хэмжээнд очсоны илрэл гэж судлаачид үзжээ.

Агаарын бохирдлын дагаад хүн амын дундах өвчлөл нэмэгдсэнийг ч эмч мэргэжилтнүүд онцоллоо. Тухайлбал, сүүлийн жилүүдэд 17-аас доош насныханд амьсгалын замын өвчлөл, дунд насныханд төв мэдрэлийн систем, уушгины үрэвсэл, хорт хавдрын өвчлөл нэмэгдсэн байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-19 04:20:14
    тэмээн дээр ямааны гарзгүй л болж, мөнгө зараад ч бууруулж чадаагүй биздээ, мөнгөгүй болохоор яадаг юм болдоо
  • hohi 2015-11-19 01:17:37
    Hohi chi Elbegee ahdaa bayarlaj amidar
    126.154.117.150
    Мэдэгдсэн Хариулах