“Хурд” группийн барилга дээр дахин осол болж 1 хүн амиа алдлаа
ХУД-ийн XV хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 600 автомашины нийтийн зогсоолын барилгад энэ сарын 17-ны өдрийн  4:00 цагийн орчимд осол болсны улмаас 54 настай, эрэгтэй М амиа алдсан байна.

Барилгын дотор хогийг цэвэрлэж байхад өргөгч кранд бэхэлсэн хогтой төмөр савны оосор тасарч иргэн М-ийг цохиж гурван давхраас унагаасан байна. Албаныхны ярьснааг уг осол хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг ноцтой зөрчсөний улмаас болсон аж.

Уг барилгыг “Хурд” групп ахлан барьж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчид нь “Хос бар”, “Дабл гранд” барилгын компани аж. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойно баригдаж буй авто зогсоол 2016 оны есдүгээр сард ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байжээ.

Хохирогч М-ийн төрсөн ах :
 


“Осол болоход би хөдөө байлаа. Хэнтийгээс ирлээ. Дотор цэвэрлээ хийж байгаад кранаар хогоо гаргасан юм билээ. Тэгэхэд л осол болсон бололтой. Асуудал шүүх, цагдаа дээр явагдаж байгаа болохоор одоо дүгнэлтийг хэлж мэдэхгүй юм”

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техник, өргөх механизмын Улсын байцаагч Л.Алтангадас:



3 давхраас унасан байдалтай нас барсан байна. Цэвэрлэгээний ажил хийж байхдаа дотор байсан хогийг тэвш дээр хийж татаж байгаад кранаар татах үед осоорлож байсан хүн нь унасан бололтой. Ачаа өргөх краны төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зөрчсөн. Уг нь тусгай зориулалтын шат тавцан байрлуулж, тэндээсээ кранаар буулгах ёстой л доо. Гэтэл барилга дотроосоо ачаагаа шууд татааж гаргасны улмаас ийм осол болсон байна”

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн:



“2015 оны арваннэгдүгээр сарын 17-нд ХУД-т барилга дээрээс хүн унаж нас барлаа гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад өгсөн. Мэдээллийн дагуу очиж цагдаагийн байгууллага үзлэг, шалгалт хийлээ. Гэмт хэргийн улмаас Налайх дүүргийн II хороонд оршин суудаг 53 настай, эрэгтэй М гэгч барилгын цэвэрлээний ажил хийж байгаад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас унаж амь насаа алдсан хэрэг дээр ХУД дэх Цагдаагийн I хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа хийгдээд явж байна” хэмээсэн юм.

Харин уг асуудлаар “Хурд” групптэй холбогдоход “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Манай хөдөлмөр, аюулгүй байдлын инженерээс асуу” хэмээх тайлбарыг өгчээ.










Т.Ари
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХАБ 2015-12-12 02:51:30
    Энэ байгууллага хөдөлмөрийн аюулгүй ажиллагаагаа бүрэн хангаж ажиллаж байсансан бол... гэн үү Бүрэн байтугай талыг нь биелүүлдэг компани маш цөөхөн байдаг юм...
  • Нараа 2015-11-19 17:45:33
    Ангийн сайхан анд минь харамсалтайгаар амиа алдсанд гүнээ эмгэнэж байна. Энэ байгууллага хөдөлмөрийн аюулгүй ажиллагаагаа бүрэн хангаж ажиллаж байсансан бол...
  • jon 2015-11-19 09:36:05
    MHEG yagaad cimeegui bn
  • зочин 2015-11-19 07:27:43
    Энэ олон барилгыг бодит өртөгөөс нь нэг нугалж иргэдийг хуурч зараад мөнгийг хэдэн зуун тэрбумаар нь олж байж хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хэдхэн төгрөг зар...
  • Zochin 2015-11-19 04:13:28
    Barilga barih lizenziig ny huraagaachee, heden hunii amiar togluulah gesen yum, har inergitei, yaj bayajsan ny ul oilgogdoh ene hun odoo hunii amiar togloj bol...
  • Зочин 2015-11-18 23:46:33
    Чойжилсүрэнг цаазаар авах хэрэгтэй. Энэ амь насаа алдсан хүмүүсийн хариуцлагыг хүлээж Чойжилсүрэн алуулах ёстой.
  • caraa 2015-11-18 12:26:26
    Choijilsurengiin shunal....
  • Хэн 2015-11-18 11:10:08
    Дайн байлдаантай улсаас илуу амь насаа алдах юм ард тумэн минь.ямарч аюулгуй ажилгааны зохицуулалт бхгуй мэддэг байгууллага алба ч бхгуй яана даа .
  • ШААР 2015-11-18 10:46:42
    ЧОЙЖИЛСҮРЭН ДЭНДҮҮ ЮМ АА ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ ХҮН УИХ ГИШҮҮН БОЛЖ ЯАДАГ БАЙНАА