Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов

Байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулсан юм. Тэрээр танилцуулгадаа, 2006 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 61 дүгээр чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколыг баталсан бөгөөд уг протоколд Монгол Улс нэгдэн орсныг Улсын Их Хурал 2008 онд соёрхон баталсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүн төрийн тусламж, дэмжлэг болон эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэх харилцааг голчлон зохицуулж байгааг өөрчилж, хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг хангах зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгахдаа НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хүний эрхэд чиглэсэн зохицуулалтыг үндэс суурь болгосон.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал буюу нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжгүй, тэдний хэрэгцээ, шаарлагыг хангахгүй байгаа асуудлыг зохицуулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин, нөхцлийг сайжруулах арга хэмжээг хуулийн төсөлд хуульчлан заасан гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Parliament.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Д Нэргуй 2020-11-26 03:51:48
    ХБИ иргэдийг аль болох гэрт нь ойр ажиллуулах мон тууштай ажиллаж байгаа ажилын байрыг солихгуй байхыг анхаарч огно уу 99976411 88583283
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Sana! 2015-11-18 16:01:57
    Zailshgui halamjluulah shaardlagtai hugjliin berhsheeltei irgediin ard asran hamgaalagch bdagiig martchih yum! Tednii erh ashigiig zaaval bodoltsoh heregtei shu...
    103.229.120.119
    Мэдэгдсэн Хариулах
  • dfr 2015-11-18 13:40:39
    zub hurdan batlaarai iim hvmvvsiin erhiig zubhun alban tushaaltai abilgach hulgaich dargantsaruud mongol ulsiin bvh alban tushaaltanguud zurchdug ...
    112.72.12.6
    Мэдэгдсэн Хариулах