Д.Дорлигжав Засгийн газар, УИХ-д хүсэлт тавина
Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав хэрэг бүртгэл, мөрдөн байцаах прокурорын байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллага, Авлигатай тэмцэх газар, мөрдөн байцаах  үйл ажиллагаанд хяналт тавьдаг байгууллагуудын асуудаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  Мөн энэ үеэр нийслэлийн удирдлагуудтай хийсэн зөвлөгөөний үр дүн, болон бусад асуудлуудаар ярив.

Тэрбээр  дээрх байгууллагууд болон  орон нутаг дахь салбар байгууллагуудын үйл ажиллагаа ямар байгаа , учирч байгаа саад бэрхшээл, ажилчдын санал хүсэлт, орон нутгуудын төр захиргааны байгууллагуудтай ажиллаж буй байдал ямар байгаа вэ гэдэг судалгааг хийгээд иржээ. Энэ таларах судалгааг  нэгтгэн дүгнэж, өөрсдөөс нь шалтгаалахгүйгээр шийдвэрлүүлэх асуудлуудаа нэгтгэн Засгийн газар, Улсын их хуралд хүргүүлэхээр болжээ.

УИХ-д тавих хүсэлтэд:
-Зарим шүүхүүдийн харъяаллыг шинээр тогтоосон шийдвэрээ эргэж харах. Үүнд нэг аймгийн нутаг дэвсгэрт хамаарах газрыг өөр аймагт хамаатуулсан байна . Энэ нь үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөж байгаа учир эргэж харах шаардлагатай байна.

-Хэрэг илрүүлэх мөрдөн шалгах ажиллагааны чанарт нөлөөлдөг гол хүчин зүйл нь зардал байдаг. Иймээс төсвийг нэмэгдүүлэх .

Засгийн газарт тавих хүсэлтэд:
-Монгол улсад цахим мэдээллийн сан үүсгэж байгаа ч хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байна. Тухайлбал, УБЕГ-т бүх иргэний хурууны хээ байхад Цагдаагийн байгууллагад зөвхөн хэрэгтнүүдийн хурууны хээ байдаг. Гэмт хэргийн үед хамгийн эхний баримт, хэрэглэгдэг зүйл бол хурууны хээ байдаг. Иймээс цахим бүртгэл мэдээллийн санд Цагдаагийн байгууллага нэвтрэх эрх зүйн асуудлыг батлгаажуулах.

-Мөн үнэлгээний асуудал байна.  Үнэлгээний асуудал хохирлын хэмжээнээс шалтгаалдаг ч гэлээ үнэлгээ тогтоодог байгууллагууд зах зээлийн үнэтэй нийцдэггүй, аманд орсон үнээ хэлдэг. Үүнийг зохицуулах шаардлагатай байна. Үүнээс ялын хэмжээ ч шалтгаална.

-Шүүхийн шинжилгээний байгууллагын боловсон хүчинг бэлтгэх нэн шаардлага тулгараад байна.  Шүүхийн шинжилгээний байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд маш хариуцлагагүй байна. Үүнээс болоод иргэдээс асар их гомдол ирж байна. Иимээс энэ байгууллагын боловсон хүчинг аль ч түвшинд бэхжүүлэхийн тулд чанартай боловсон хүчинг бэлтгэхэд анхаармаар байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-09-27 01:35:11
    манай хууль цагдаагийн байгуулагад дээр асуудал тулгарч байгаа түүнийг шийдэх нь зөв
    103.229.120.33
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-06-26 14:25:06
    Таны Эрдэнэтээс зуйвчуулж Кипрт нуусан мөнгө чинь баларсан гэсэн үнэн үү???
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах