Ч.Ганбаатар олон улсын наадмаас шилдэг зураачийн шагнал хүртлээ
 АНУ-ын Охайо мужид олон улсын шог зураачдын нийгэмлэгийн 24 дэх чуулган энэ сарын 8-13-нд болж 200 гаруй уран бүтээлж оролцжээ. Шилдэг зураачдыг тодруулдаг тус чуулганд Монголоос зураач Ч.Ганбаатар өнгөний гүйцэтгэл ангилалд тэргүүн байр, Л.Мөнхтөр гайхалтай гурван хэмжээст арга барил төрөлд II байр эзэлжээ. Мөн шилдэг 10 шог зураачийг шалгаруулахад Ч.Ганбаатар V байрт орсон байна.Тэрээр өнгөрсөн жил АНУ-ын Невада мужийн Рено хотод болсон чуулганд оролцож 250 гаруй зураачаас шилдэг өнгөний гүйцэтгэл, хэтрүүлэгтэй хэв маяг, Исайл Ролданы нэрэмжит болон Себастиан Крүгэрийн нэрэмжит “Хүндэт зочин” шагналын эзэн болж шилдэг 10 бүтээлээс IV байрт орж байжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бахархал 2015-11-18 10:19:18
    Сайхан байна. Одоо төр спорт урлагийн нэг адил үнэлэх нь чухал.
  • Цэцгээ 2015-11-18 09:04:39
    Баяр хүргээд, цаашдын уран бүтээлд нь улам их амжилт хүсье.