Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 12 цаг 07 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хороо энэ өдөр гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүн 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсгийн саналын томьёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтын явцад 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалт буюу “ хамтын тэтгэвэр авах эрх үүсэхээс өмнө 15 буюу түүнээс дээш жил хамт амьдрахдаа гэрлэлтээ бүртгүүлээгүй”, “гэрлэлтээ бүртгүүлсэн боловч хамт амьдардаггүй эхнэр, нөхөр”,” эхнэр, нөхрийн насны зөрүү 20 ба түүнээс дээш” байсан тохиолдолд иргэнд хамтын тэтгэвэр олгохгүй гэсэн саналын томьёолол нэлээдгүй маргаан дагуулсан юм. Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Дэмбэрэл, Л.Эрдэнэчимэг нар дээрх заалтууд бодит амьдралд нийцэхгүй байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг бүхэлд нь татаж авах нь зүйтэй гэсэн санал гаргасныг Ажлын хэсэг хүлээж авав.

Мөн “энэ хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө, хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 1-нээс хойших хугацаанд буцаан хэрэглэнэ” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.


Parliament.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-19 01:12:59
    Хуулийн буцаан хэрэглэх хугацааг Ядаж 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс хойших хугацаанд хэрэглүүлмээр байна
  • Зочин 2015-11-18 08:43:35
    2012 оны 1 дүгээр сарын 1-нээс хойших хугацаанд буцаан хэрэглэнэ” гэсэн хугацааг урагшлуулмаар байна С.Эрдэнэ сайд уул нь энэ хуулийг бараг 2015 онд дагаж мөр...
  • Зочин 2015-11-18 08:19:26
    С.Эрдэнэ УИХ-д дахин сонгогдох гэж ийм хууль оруулж ирсэн, өгөх мөнгө байхгүйг мэдсээр байж