Эрчүүд өдөрт хоёр аяга цай уух хэрэгтэй
Эрчүүд өдөрт хоёр аяга цай уух нь түрүү булчирхайн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин бууруулдаг гэж Нидерландын Маастрихтийн их сургуулийн эрдэмтэд үзжээ.

Өдөр бүр цай уудаг эрчүүд долоо хоногт ганцхан удаа цайлдаг эрчүүдээс түрүү булчирхайн хорт хавдар тусах магадлал 37 хувиар бага байжээ. Энэхүү дүгнэлтийг түрүү булчирхайн хорт хавдар туссан 892 эрэгтэй, мөн тооны эрүүл эрэгтэйн хоол хүнсний зуршлыг судалсны үр дүнд гаргасан аж. Судлаачдын үзсэнээр цайнд агуулагдах полифенол хэмээх бодис нь түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлэх ашигтай чанартай байж болзошгүй гэнэ.

Дашрамд дурдахад кофе, ногоон цайг тогтмол хэрэглэх нь цус харвалтыг 14-20 хувиар бууруулдаг болохыг Японы эрдэмтэд тогтоож байсан юм.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-18 07:25:34
    өдөрт хоёр аяга цай уудаггүй хэн байсан юм, аргаа барсан юм бичих юм