Авлигын эсрэг санаачилгын Удирдах зөвлөлийн  уулзалт эхэллээ
-Удирдах зөвлөлийн уулзалтаар Монгол Улсын авлигын эсрэг бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагааны үнэлгээг танилцуулна-

Авлигатай тэмцэх газар, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хамтран Ази-Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд өнөөдөр эхэллээ.

Удирдах зөвлөлийн уулзалтын гол онцлог нь Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээнээс боловсруулан гаргасан Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний талаар танилцуулах юм.

Түүнчлэн “Шударга байдлын үнэлгээ/шинжилгээ”, “Нийтийн албаны ёс зүйг удирдах тухай зарчим”-ын шинэчилсэн найруулга болон Авлигын эсрэг санаачилгаас цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ. Гишүүн орнуудын хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг үйл ажиллагааны өнөөгийн явцын талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ Зөвлөх хороо болон ажиглагч нарын илтгэлийг сонсч, Авлигын эсрэг санаачилгын Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааны тайлантай танилцах юм байна.

Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалт нь Зөвлөх хорооны гишүүдийн болон хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хийх зөвлөлдөх уулзалтаар үргэлжилнэ. Хурлыг УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн С.Оюун, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од нар удирдан явуулж байна.

Монгол Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээ болон Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2012 онд нэгдэн орсон билээ. 2014 онд Авлигын эсрэг сүлжээ нь Монгол Улсын авлигын эсрэг бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагааны үнэлгээг боловсруулан гаргасан юм.


Авлигатай тэмцэх газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-18 08:49:19
    үр ашиггүй энэ олон хурал зөвлөгөөнөө орхиж, төсөвөө хэмнэж ажлаа сайн хийл дээ