Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж, хорих хугацааг хоёр сараар сунгажээ
Эрүүлмэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр  баривчлаад  арав гаруй хонож байна. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Түүний цагдан хоригдох хугацаа өнөөдөр дууссан ч АТГ-аас яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих хүсэлтээ прокурорт хүргүүлсэн байна.Прокуророос хүсэлтийг шүүхэд хүргүүлсэнээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс дээрх шийдвэрийг гаргажээ.Ингэснээр Г.Шийлэгдамба яллагдагчаар татагдаж, дахин хоёр сар хоригдохоор боллоо. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Дашрамд дуулгахад Г.Шийлэгдамбын биеийн байдал муу байгаа тул батлан даалтад гаргах  хүсэлтээ өмгөөлөгч нь шүүхэд гаргаад байсан ч хүсэлтийг нь хүлээж авалгүй, хоригдох хугацааг нь ийн сунгажээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-18 17:03:16
    Гэмгүй дүр эсгэсэн бөөн хэргийн эзэн..Нэгэнт барьсан юм чинь түүний бүх хөрөнгө хичнээн,яаж олсоныг нь ухаж тогтоогоосой билээ.Бүгд л хахуулын замаар даа.
    202.9.40.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхээ 2015-11-18 15:52:36
    Авилгаа авахдаа сэтгэл нь өвдөөгүй байж шоронгийн ая даахгүй эрийн муу бна даа.Нөгөө их мөнгө зээлүүлдэг найз нь хэн бэ
    202.9.40.69
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin11 2015-11-18 14:40:26
    Ene Shiilegdamba mon ikh zuil hulgailsan daa- gazriin naimaagaar. Tus bur n 800 say torgogiin ortogtoi 3 bair Zaisangiin Solongos town- Four seasons,
    138.220.119.143
    Мэдэгдсэн Хариулах
  • hoh n 2015-11-18 13:06:20
    hoh chin
    202.179.18.61
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-18 11:45:25
    Одоо яая гэхэв өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй.Гэр оронтой юм байгаа биз дээ. Албан өрөөндөө тэр их мөнгө тоолоод сууж л байдаг. Энхбалайг дагаж далдагнавал!!!!!!...
    202.126.89.146
    Мэдэгдсэн Хариулах
  • дандаа бие муутай хүмүүс өндөр албан туш 2015-11-18 09:50:20
    манай дарга нар гэж авилга , мөнгө төгрөг , идэж уусантай холбоотой хэргээр хоригдохоороо л дандаа бие нь муудах юмаа ?
    103.229.176.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-18 06:35:24
    Сансар, Уянга гэж хоёр нөхөр байнга л ийм юм бичиж байх юм
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах