Автомашин ачих, түр саатуулах шинэ журам хэрэгжинэ
Автомашин ачих, түр саатуулах журам тун удахгүй дахин хэрэгжих юм. Албан ёсоор хэрэгжиж эхэлтэл нэгдүгээр эгнээд машинаа тавьбал 9200 төгрөгөөр торгож байна. Автомашин ачих, түр саатуулах шинэ журмыг Хууль зүйн яамнаас өнгөрсөн сард баталсан. Харин торгуулийн үнийг тогтоох, ачилтын 14 компанитай шинээр  гэрээ хийх ажлыг НЗДТГ хариуцан ажиллаж байна.
 
Замын хөдөлгөөний удирдлагын төвд зөвхөн 11 дүгээр сарын 16-ны байдлаар нэгдүгээр эгнээний 1505 зөрчил бүртгэгджээ. Үүний дийлэнх нь түр зогсохыг хориглосон газар машинаа байрлуулсан байна. ЗЦГ-аас зургийн аппаратаар баримтжуулсан зөрчлөө Замын хөдөлгөөний удирдлагын төвд ирүүлснээр эдгээр зөрчил гаргасан хүмүүст гэрт нь торгуулийн хуудас очиж байгаа юм.
 
Мөн хяналтын камераас гадна  явуулын камертайгаар зөрчлүүдийг баримтжуулж байна. Ингэснээр хяналтын камергүй, зөрчил хамгийн ихээр гардаг хотын захын замд явуулын камер ажиллаж замын хөдөлгөөний зөрчлийг хянах боломж бүрджээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-18 11:58:18
    Зүйтэй одоо бүр давараад байсан юм.Нөгөө УИХ гишүүн Долгор гонгиноод байсан машинаа тавиад үзэлдээ ха ха ха