Циркийн урлагтаа дэндүү хайртай болохоор хэзээ ч шантарч, орхиж байгаагүй
Энэ удаагийнхаа “Шинэ танил” буландаа Монголын vндэсний циркийн жvжигчин Б.Аззаяаг урьж, ярилцлаа. Тэрбээр Монголын циркийн урлагийн гайхамшгийг гадаадын олон оронд сурталчилж, єдгєє АНУ-д амьдраад жил гаруй хугацаа болж байгаа юм. Тvvнтэй онлайнаар холбогдож, ярилцсанаа хvргэж байна.

-Юуны ємнє танд энэ єдрийн мэндийг хvргэе. Урилгыг маань хvлээн авч, “Шинэ танил” буланд маань оролцож байгаад баярлалаа. Эхлээд манай уншигчдад єєрийгєє товч танилцуулахгvй юу?

-Сайн байцгаана уу, намайг Б.Аззаяа гэдэг. Монголын vндэсний циркийн жvжигчнээр ажилладаг. Агаарын гимнастик, тэнцвэрчин мэргэжилтэй.

-Циркийн урлагаар хичээллээд хэдэн жил болж байна вэ?

-Олон жил болж байна. Бараг 13 жил циркийн урлагаар хичээллэж байна.

-Хэдэн настайгаасаа эхлэн хичээллэсэн гэсэн vг vv?

-10 настайгаасаа юм уу даа.

-Арван настайгаасаа гэхээр хvvхэд ахуйн дурсамж тань тэр чигээрээ циркийн урлагаар амьсгалж єнгєрчээ дээ?

-Тийм ээ. Багаасаа л энэ урлагтай амьдралаа холбосон болохоор хvvхэд нас минь циркэд єнгєрсєн. Анх 10 настайдаа аав, ээжийгаа дагаад багшдаа шалгуулж байлаа. Тэр vеэс л циркийн жvжигчин болох гараагаа эхэлсэн. Одоо хэр нь суралцаад л явж байна даа.

-Монголын vндэсний циркийн жvжигчнээр ажиллаад хэр удаж байна вэ?

-Яг одоогоор бол “Mongolia circus entertainment”-д харьяалагддаг. Vйл ажиллагаагаа 20 гаруй жvжигчинтэй явуулж байна. Гэхдээ одоог хvртэл Монголын vндэсний циркийнхээ хамт олонтой хамтарч ажиллаж байгаа.

-Пєєх, 20 гаруй жvжигчинтэй гэхээр vнэхээр нvсэр том бvрэлдэхvvн байх нь ээ?

-Тэгэлгvй яах вэ, бид жил бvр Монгол Улсаа сурталчилж, гадаадын орнуудаар аялан тоглолт хийдэг. Одоо ч гэсэн эх орноо сурталчлаад л явж байна.

-Тийм гэж vv. Ямар улсад тэр вэ?

-АНУ-д байна. Энд ирээд жил гаруй хугацаа боллоо.

-Удаж байгаа юм байна шvv дээ. Єнгєрсєн хугацаанд Монголынхоо циркийн урлагийн гайхамшигт vзvvлбэрийг тус улсын хэчнээн хотод vзvvлээд байна вэ?

-Одоогоор АНУ-ын 60 гаруй хотоор аялаад байна. Гэхдээ энд бvрэн бvрэлдэхvvнээрээ байхгvй байгаа. Бусад маань гадны єєр улсад аялан тоглолтоор явж байгаа байх. Миний хувьд энд єєрийн хамтрагч охинтой эх орноо сурталчилж явна. Бид “American international circus”-д харьяалагдаж, ажилллаж байна.

-Vнэхээр бахархмаар юм аа. Америк чиний аялан тоглолтоор очиж байгаа хэд дэх орон гэсэн vг вэ?

-Яг тэд гэж тоолох хэцvv.

-Яагаад?

-Олон орноор аялан тоглолт хийсэн болохоор нарийн тоо гаргах хэцvv л дээ. /Инээв/

-Ингэхэд гадаадын орнуудаар тойрон аялал хийхэд Монголын циркийн урлаг, та бvхнийг хэрхэн хvлээж авч байх юм бэ?

-Vнэхээр сайхан хvлээж авдаг. Монголын жvжигчид гэхээр бvр ч их сонирхож, бусдаас илvv хvлээж авдаг шvv.

-Тэр болгонд эх орноороо бахархах сэтгэл тєрнє л биз дээ?

-Яг vнэн. Би урлагийн хvн болохоор сэтгэл хєдлєл ихтэй. Vзvvлбэрээ vзvvлж дууссаны дараа vзэгчдийн алга ташилт, тэр агшин, тэр мэдрэмж юутай ч зvйрлэшгvй.

-Сайхан гэж vv?

-Тийм ээ, vнэхээр сайхан.

-Ингэхэд санхvvгийнхээ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Мэдээж хvний газар байгаа болохоор санхvvгээ маш сайн тооцоолохгvй бол болохгvй. Єєрєєр хэлбэл, бид хоёр энд цалинтай ажилладаг. Циркээс маань цалинжуулдаг юм.

-Эх орондоо хэзээ ирэх вэ?

-Яг одоогоор бол эх орондоо очно гэсэн зvйл бодоогvй байна. Хvссэн зvйлээсээ атгачихаад л нутаг буцна даа. /Инээв/

-Хvссэн зvйл гэдгээ жаахан дэлгэрvvлж болох уу?

-Нэгэнт л циркийн урлагийг сонгосон болохоор оргилд нь гарахыг хvсч байна.

-Циркийн vзvvлбэр гэдэг vзэж байгаа хvндээ сайхан ч vзvvлж байгаа жvжигчиндээ их эрсдэлтэй мэргэжил шиг санагддаг. Єнгєрсєн хугацаанд шантрах vе байсан л биз дээ?

-Байлгvй яах вэ. Анхандаа маш их уйлдаг, шантардаг байсан. Гэсэн ч энэ урлагтаа хайртай болохоор хэзээ ч орхиж байгаагvй. Зарим vзvvлбэр маань vнэхээр эрсдэлтэй л дээ. Анх бол “Багш маань хажууд байгаа юм чинь” гэж бодоод, багшдаа итгээд vзvvлбэрээ дуусгадаг байсан. Одоо биеэ даагаад явж байгаа болохоор єєрєє єєрийнхєє чадварт л итгэнэ шvv дээ.

-Таны хариултаас байсхийгээд л “Багш, багш” гэдэг vг гарах юм. Ингэхэд багшийг тань хэн гэдэг юм бэ?

-Мэдээж багшгvйгээр энэ мэргэжлийг тєсєєлєхгvй. Миний багшийг О.Эрдэнэцэцэг гэдэг.

-Монгол Улсын гавьяат жvжигчин vv?

-Тийм ээ. Багаас маань зааж, сургасан хvн байгаа юм. Уран чадвар, хатуужил гээд л... бvх зvйлийг зааж єгсєн. Багштайгаа нэлээн хэдэн орноор аялан тоглолтоор явж байсан. Хоол хийхийг хvртэл зааж єгсєн шvv. /Инээв/

-Харь оронд циркийн vзvvлбэр vзvvлж явахдаа багшийгаа санана л биз дээ?

-Тэгэлгvй яах вэ, маш их санаж байна. Заримдаа багштайгаа явж байгаа хvvхдvvдийг харахаар атаархдаг. Багш маань яг л миний ээж гэсэн vг. Бvхий л зvйлийг зааж єгдєг байлаа. Тэр хvнээс их олон сайхан зvйлийг сурсан. Vнэхээр их талархаж, баярлаж явдаг. Бас миний тєрсєн ах Б.Ариунболд гэж циркийн жvжигчин, жонглёрчин бий. Ах маань миний хоёр дахь багш л гэсэн vг. Ахдаа ч гэсэн баярлаж явдаг.

-Ингэхэд манай улсын циркийн жvжигчдийн уран чадвар дэлхийн хаах нь явна гэж боддог вэ?

-Маш єндєрт явдаг шvv дээ. Оролцсон тэмцээн бvрээсээ ямар нэгэн байдлаар шагнал хvртдэг.

-Сvvлийн vед манай улсын циркийн урлаг зогсонг байдалд орчихлоо. Vзэгч битгий хэл циркийн жvжигчин хvртэл ховор байна. Vvнтэй санал нийлэх vv?

-Тийм ээ, санал нийлнэ. Монголд циркийн жvжигчин ховор, тэр хэрээр уран бvтээл гаргахгvй байгаа нь vнэн. Намайг жаахан байхад циркийн их гоё, гоё тоглолт болдог байсан. Vзэгчид хvртэл танхим дvvрэн байдаг байлаа. Тэр vеийг хааяа vгvйлдэг шvv.

-Vvнийг тєр засгийн дэмжлэг болон хєрєнгє, мєнгєний хєшvvрэг муу байгаатай холбон ойлгож болох уу?

-Тодорхой хэмжээнд дэмжлэг vзvvлдэг л байх. Гэхдээ энэ талаар тодорхой, сайн мэдэхгvй байна.

-Ойлголоо. Гадаадын олон орноор vзvvлбэрээ vзvvлж явахад хєгжилтэй vе тохиолдоно л биз дээ?

-Тэгэлгvй яах вэ, олон жvжигчинтэй хамт явдаг болохоор байнга л хєгжилтэй зvйл тохиолдоно. Нэг удаа биднийг тоглолтоо vзvvлж байхад бvх гэрэл унтраад галын дохио дуугарсан юм. Танхимд байсан бvх vзэгч гараад явчихсан. Ийм vед яг яах ёстойгоо мэдээгvй. /Инээв/

-Хєгжилтэй юм аа. Гэхдээ галын дохио дуугарч байхад vзэгчидтэйгээ уралдаад л гарна биз дээ, єєр яах юм бэ?

-Эхлээд гэрэл унтрахаар нь vзvvлбэрээ vзvvлээд л байсан. Тэгсэн бvр галын дохио дуугардаг юм даа. Тайзнаас яаж бууснаа ч санадаггvй шvv дээ. Vнэхээр хєгжилтэй.

-Циркийн жvжигчин гэх мэргэжлийн сайхан, муухай нь хаанаа байдаг юм бэ?

-Хэр баргийн хvн чадахааргvй сайхан мэргэжилтэй болно. Гадаадын олон орныг vзнэ. Сайхан найз нєхєд, хамт олонтой болно гээд сайхан зvйл олон бий. Бэрхшээл гээд байх зvйл байхгvй ээ. Тэвчээр, хатуужил шаардсан урлаг болохоор тэр бvхнийг даваад гарчих юм бол сайхан мэргэжил шvv дээ.

-Нэгэнт сонгосон мэргэжлийнхээ оргилд нь гарахыг хvсч байгаагаа ярилцлагынхаа эхэнд хэлсэн. Тэрхvv хvсэл, мєрєєдлєє биелvvлэхийн тулд хамгийн эхэнд ямар алхам хийхээр тєлєвлєж байна вэ?

-Би мєрєєдєх дуртай. Энэ том улсад ирээд ажиллаж байгаа болохоор их зvйлийг хийнэ гэсэн бодол, тєлєвлєгєєтэй байна.

-Тухайлбал?

-Хэлвэл биелэхгvй байж мэднэ шvv дээ. /Инээв/

-Хэрэв тэгж бодож байгаа бол тэрхvv хvсэл, мєрєєдєл чинь чамтай хамт vлдэг. Удахгvй биелэх болтугай?

-Маш их баярлалаа. Манайхан циркийн урлагт хайртай, vздэггvй хvн гэж vгvй. Тэр л єнгєєрєє циркийнхээ урлагт хайртай байгаарай. Бас уран бvтээлч бидэнд алга ташилтаа харамгvй єгч байхыг хvсч байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Уран бvтээлийн єндєр амжилт хvсье.
Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-18 04:38:39
    авьяастай хөдөлмөрч охин байна, баяр хүргэе, асуултад хариулж байгаа байдлаас ийм дүгнэлт хийлээ, буруудаагүй гэж итгэж байна, мөрөөдлөө биелүүлээрэй