УБ нэгтгэлийн 200 ажилтан талхнаасаа салах нь
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн удирдлагууд 200 орчим хүнээ түр зогсолт нэрийн дор ажлаас халах шийдвэрийг саяхан гаргажээ. Эдгээр ажилчид нь зургаа хүртэлх сарын хугацаанд цалингийн доод хэмжээний тэтгэмж авч гэртээ суух юм байна. Эдийн засгийн хямралтай энэ үед Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар 200  хүнээ хөсөр хаяж, ажилгүй болгож байгааг олон хүн шүүмжилж байна.

Тэгвэл тус газар яагаад 200 хүнийг ийхгүү гудамжинд гаргах болов. Үүний хариуцлагыг хэн үүрэх ёстой вэ. Энэ асуултад хариулт хайгаад нэг үзье. 2012 оны сонгуулийн дараагаар Хот тохижилт үйлчилгээний газар, тэмдэгтийн үйлдвэр зэрэг хэд хэдэн газрыг нэгтгэн байгуулж, даргаар нь НИТХ-ын төлөөлөгч Д.Энхсайханыг томилж байсан.  Ингээд нийслэлийн өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлыг хариуцан ажиллах болсон юм.

Гэвч тус байгууллага санасаны  хэмжээнд хүртэл ажиллаж чадаагүйг нийслэлчүүд мэдэж буй. Зундаа хэдэн зуун сая төгрөгийн ганц наст цэцгэнд зориулж байсныг  мэднэ. Ер нь энэ байгууллага байгуулагдсан цагаас багагүй мөнгө тус газарт эргэлдэх болсон. Харамсалтай нь нүдэнд үзэгдэж, гарт баригдах олигтой ажил хийгээгүй  байсаар санхүүгийн алдагдалд орж, эцэс  сүүлдээ 200 хүнийг  талхнаасаа салах дээрээ туллаа.

Харин үүнийг  эх сурвалжууд тус байгууллагын удирдлагуудын буруугаас үүдэлтэй гэдгийг хэлж байна. Байгуулагдсан цагаасаа хэл ам таталж аудитын байгууллагын  шалгалтад удаа дараа бүдэрч байсан аж. Ингээд аудитаас гаргасан дүгнэлтийг биелүүлэхгүй явсаар эцэстээ ийм байдалд хүрсэн аж. Тиймээс сул зогсолт хийж, хэдэн хүн ажилгүй болох ёстой бол энгийн ажилчид биш удирдлагууд нь өөрсдөө огцорч, цалин мөнгөө хасуулах учиртай гэдгийг олон хүн хэлж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ГАХАЙНУУД 2015-11-19 05:58:15
    "ЗӨНӨГЛӨСӨН" ҮҮЛБААТАР бас л балаг тарих нээдэ хэдэн хүнийг хоолноос нь салгаж байж санаа нь амрах юм бол Баахан хүмүүсийн орон гэр газраар нь бас тоглоо биз ...
  • ззсссс 2015-11-18 15:03:27
    Энэ хүмүүсийг зөв зохион байгуулж ажлуулж байгаагүй ш дээ. . . 10-д хүн бөөгнөрөөд 2 нь газар шорооны ажилтай бусад нь буу халаад сууж байдаг. Эсвэл хэлхэлдээд ...
  • зочин 2015-11-18 04:07:40
    эмзэг бүлгийн хүмүүс байгаадаа зайлуул, Бат-үүл баатар их мөнгөтэй Францаас орж ирэх
  • Zochin 2015-11-18 04:07:27
    Huviin comapniud bolhoor hunee zugeer haldag.Ulsiin compnaiud bolhoor halj boldoggui negiigee shataagaad bhiin.