Албаны машинаар буу, сум тээвэрлэсэн А.Баярсайханыг эргүүлэн татахаар болжээ
Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консул А.Баярсайханыг ажлын хариуцлага алдсан гэж үзэн, ажлаас нь чөлөөлж, эргүүлэн дуудах шийдвэр гарчээ.
 
Түүнийг хилээр буу сум нэвтрүүлэхийг завдсан гэж зарим цахим сайтаар мэдээлж байсан. Энэ тухай Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Б.Болдоос лавлахад “Нэг ийм хэрэг явдал гарсан. Гэхдээ А.Баярсайхан өөрөө хилээр буу, сум авч гарсан юм байхгүй. Нэг найзынхаа хүсэлтээр түүнийг албаны машинаараа Замын-Үүдээс Эрээн рүү авч гарсан юм билээ. Гэтэл найзынх нь авч явсан тээшнээс спорт зориулалтын буу, сум илэрсэн явдал гарсан.Хэдийгээр А.Баярсайхан өөрөө буу, сум тээвэрлэж яваагүй ч гэлээ албаны машинаар хориотой эд зүйл авч явсныг ажлын хариуцлага алдсан гэж үзэн, ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан” гэлээ.

Харин А.Баярсайханы найзыг БНХАУ-ын талын холбогдох албаныхан шалгаж байгаа юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-12-08 23:28:36
    Ereenii konsul in gazart iim zorchildoontei baigaa yum chin I Toriin AUDIT oruulj SHALGACh xeregtei.
  • Зочин 2015-11-18 15:54:58
    Батзандангийн дүү Эрээний консулд дэд консул гэнэ.Ингээд тэр дүүдээ ажил олоод дуугарахгүй болсон гэнэ шүү
  • 999 2015-11-18 07:54:18
    найздаа тохож байгаа юм байна лдаа.
  • JK 2015-11-18 04:36:45
    Naiziin buu yumuu esvel naiziin mongo baisan gedeg bolj dee hoorhii
  • пло 2015-11-18 02:47:57
    Гадаадад суугаа МУ-ын элчингийнхний 80% мэргжлийн бус, суугаа орны хэл мэдэхгүй, яг ийм гарууд байдаг. МУ-ын нэр хүндийг ийм дипломатууд шороотой хутгаж ирэв.
    202.179.20.126
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2015-12-22 05:39:01
      er neg iimerhuu hogiin garuud bh shig anzaaragddag,albanii ba dip mashin unsan haash tsaash surtei davhisan haragdaj baidag.Olon havar gej ter bh oo