Үндсэн хуульд єєрчлєлт оруулах  цаг нь биш
УИХ-ын Тєрийн байгуулал­тын байнгын хорооны єчигдрийн хурал­­­даанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Ард нийтийн санал асуулгын тухай УИХ-ын тогтоолын тухай, УИХ-ын сонгууль єєрчлєлт оруулах тухай нэр бvхий гишvvдээс єргєн барьсан гурван хуулийн тєсєл зэрэг нийт зургаан асуудал хэлэлцэхээр тєлєвлєсєн ч vдээс ємнєх хуралдаанаар зєвхєн Ард нийтийн санал асуулга явуулах эсэх тухай хэлэлцэж, маргалдсаар 13:40 цагт Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд єєрчлєлт оруулахыг байнгын хорооны хуралд оролцсон 16 гишvvний ес нь дэмжиж, долоо нь татгалзан 56.2 хувийн дэмжлэгтэйгээр УИХ-ын нэгдсэн чуулганд хэлэлцvvлэхээр болсон юм.

УИХ-ын Тєрийн байгуулалтын байнгын хороо А.Бакей даргатайгаа нийлээд 19 гишvvнтэй. Тэгвэл Vндсэн хуульд єєрчлєлт оруулах асуудлыг ард олны санал асуулгаар шийдэх эсэхийг дэнсэлсэн энэхvv чухал хуралдаанд Ерєнхий сайд Ч.Сайханбилэг, Ерєнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга Л.Цог, парламентад хамгийн олон удаа сууж байгаа Д.Лvндээжанцан зэрэг гишvvд гэгээн дvрээ харуулаагvй юм.

Ингээд 1995 онд хууль нь гарсан ч єнгєрсєн жилvvдэд ганц ч удаа хэрэглэгдээгvй Ард нийтийн санал асуулгын талаар УИХ-ын Тєрийн байгуулалтын байнгын хорооны гишvvд ямар саналтай байгааг сонирхлоо.

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт єєрчлєлт оруулахаар оруулж ирж байгаа нь Vндсэн хуульд єєрчлєлт оруулах уу, vгvй юу гэдэгтэй холбогдон орж ирж байгаа асуудал юм. Уг нь Vндсэн хуульд єєрчлєлт оруулах шаардлага бий юу гэвэл мэдээж байгаа. Єнгєрсєн 20 гаруй жилд болж єнгєрсєн vйл явдлууд, тєрийн тогтолцоогоо эргэн харвал Vндсэн хуульд засч янзлах, анхаарах асуудлууд байгаа боловч яг єнєєдєр засах, єєрчлєх боломж, бололцоо байхгvй гэж vзэж байна.

Нэгдvгээрт Дээд шvvхэд бvртгэлтэй улстєрийн нам єнєєдрийн байдлаар 22 байгаагаас парламентад таван нам байгаа. Єнгєрсєн есдvгээр сарын 6-ны єдєр Монголын улстєрийн бvх намуудын удирдлагуудыг урьж Vндэсний зєвшилцлийн 12 дахь удаагийн уулзалтыг хийсэн. 2013 оноос хойш хийж байгаа Vндэсний зєвшилцлийн 12 дахь удаагийн уулзалтын vеэр парламентад суудалгvй 17 намын удирдлагууд “Vндсэн хуулийн єєрчлєлтийн энэ удаагийн УИХ хийх боломжгvй шvv” гэдгийг санал нэгтэйгээр хатуухан мэдэгдэж байсан. Харин улс орны ємнє тулгамдсан єєр асуудлуудыг ярилцаж, шийдэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлцгээсэн. Хоёрдугаарт Vндсэн хуулийн єєрчлєлт оруулахаар єргєн барьсан асуудлууд нь Vндсэн хуульд єєрчлєлт оруулах ажлын хэсгийн гишvvдийн санал бодлыг бvрэн дvvрэн тусгаагvй юмнууд олон байгаа юм. Жишээлбэл Vндсэн хуулийг Эх хууль гэснийг ажлын хэсэг дээрээ ярилцаагvй.

УИХ-ын 76 гишvvнийг 99 болгох тєслийг ажлын хэсэг дээрээ огт ярилцаагvй. УИХ-ын бvрэн эрхийн хугацааг таван жил болгохыг ч ажлын хэсэг дээрээ яриагvй байна лээ. Тvvгээр ч зогсохгvй Ард нийтийн санал асуулгын талаар ч ажлын хэсэг дээр ярилцаагvй юм билээ. Ийм зvйлvvдийг ажлын хэсэгт орсон гишvvд нь хэлж, “Нэг хvн хуйвалдааны журмаар бvхнийг шийдэх гэж байна” гэж ярьцгааж байна. Тэр ч байтугай “Vндсэн хуульд єєрчлєлт оруулах ёстой “гэсэн дvгнэлтийг гаргасан УИХ-ын дэд дарга Л.Цог єнєєдєр энэхvv тєсєлд гарын vсгээ зураагvй байгаа. Бvр тодруулвал есєн хvнтэй ажлын хэсгээс хоёр гишvvн гарын vсгээ зураагvй байна. Тєсєлд байгаа “УИХ-ын гишvvдийг 99 болгох, эрхийн хугацааг таван жил болгох, нэрийн асуудал” зэргээр МАН-ын бvлгийн хоёр гишvvн нэрээ татвал Vндсэн хуульд єєрчлєлт оруулах ажлын хэсгийн 50 хувьд хvрэх vv vгvй юу гэдэг асуудал яригдаж эхэлнэ.

Тийм учраас Vндсэн хуульд єєрчлєлт оруулах энэ тєслийг хэлэлцэхэд ихээхэн хvндрэл vvснэ. Гуравдугаарт нэг vйл ажиллагааг хийхийн тулд єєр нэг хуулийг єєрчилж байгаа нь буруу. Нэг компани, нэг хvнд зориулж хууль гаргадаггvй зарчим бий шvv дээ. Тэгтэл єнєєдєр Vндсэн хуульд єєрчлєлт оруулахын тулд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг єєрчлєх гэж байна. Ард нийтийн санал асуулгын дараа Vндсэн хуульд нэмэлт єєрчлєлт оруулах журмын тухай хуульд єєрчлєлт оруулна. Тэгж байж Vндсэн хуульд єєрчлєлт оруулах эрх зvй бvрдэнэ. Тэгэхээр Vндсэн хуульд єєрчлєлт оруулахын тулд Vндсэн хуулийг хамгаалдаг, хадгалж байдаг бvх хуульд єєрчлєлт оруулах шаардлагатай болж байна. Одоо он солигдоход 40-50-хан хоног vлдсэн vед энэ бvх ажлыг хийж яагаад ч амжихгvй. Дєрєвдvгээрт улстєр, эдийн засаг, санхvvгийн систем, нийгмийн байдал бvхэлдээ самуурсан, дампуурсан нь Vндсэн хуулийн буруу биш шvv дээ.

Энэ Vндсэн хууль 25 жил мєрдєгдєхдєє сvvлийн гуравхан жилд нь л Монгол Улс єнєєдрийн хямрал, дампууралд автсан гэдгийг бид бvгдээрээ мэдэж, ойлгож байгаа. Ємнє нь тодорхой дутагдал байсан ч улс орны ємнє тулгамдсан асуудлуудыг зохицуулаад явж болж байсан хууль шvv. Тийм учраас цаг хугацааны хувьд, хууль эрх зvйн орчны хувьд, санаачилсан гишvvдийн гаргаж байгаа байр суурийн хувьд, Монголын бvх улстєрийн намуудын гаргаж байгаа байр суурийн хувьд ч Vндсэн хуульд єєрчлєлт оруулах цаг нь одоо биш гэдэг байр суурин дээр УИХ дахь МАН-ын бvлгийн гишvvд санал нэгдсэн. Энэ УИХ бvрэн эрхийнхээ хугацааны тєгсгєл дээр ингэж яарч, сандарч Vндсэн хуульд гар хvрэх эрх зvйн чадамж байхгvй.

УИХ-ын гишvvн Ц.Нямдорж

Єчигдєр /уржигдар/ єргєн барьсан Vндсэн хуулийн єєрчлєлтийн тєслийг МАН-ын бvлэг хэлэлцээд дэмжихгvй гэдэг шийдвэрийг 25 гишvvн гаргасан. Ингэхээр Vндсэн хуулийн єєрчлєлтийг УИХ-ын 76 гишvvний буюу 57 хувийн дэмжлэгтэйгээр єєрчлєх ёстой гэсэн хуулийн шаардлагад нийцэхгvй. Харин Ард нийтийн санал асуулга явуулах гэж байгаа бол “УИХ-ын гишvvдийн тоог 99 болгохыг зєвшєєрнє, зєвшєєрєхгvй” гэсэн хоёр вариантаар л санал асуулга явуулах ёстой юм. Тэгээд ард тvмний санал асуулгаар “УИХ-ын гишvvний тоог 99 байхыг зєвшєєрнє” гэвэл энэ асуудлыг хэзээ ч, хэн ч єєрчлєх боломжгvй болно. Гэтэл эрх баригчид ийм санал оруулаагvй. Н.Батбаяр нарын єргєн мэдvvлсэн тєсєлд “УИХ-ын гишvvдийн єргєн мэдvvлсэн тєслийг УИХ-аар хэлэлцэх нь зvйтэй” гэдэг томьёололоор ард тvмнээс “Дэмжинэ, дэмжихгvй”-гээр санал хураана гэсэн юм л явж байгаа. Тийм юм байхгvй шvv. Vндсэн хуульд єєрчлєлт оруулах хоёр л арга бий.

Эхнийх нь УИХ-ын 76 гишvvний 57 нь зєвшєєрєх, нєгєєх нь Ард нийтийн санал асуулгаар зєвшєєрvvлэх хоёр л зам байгаа. 2010 онд батлагдсан Vндсэн хуульд нэмэлт єєрчлєлт оруулах журмыг Н.Батбаяр нар ер нь уншсан юмуу. Надад бол дээрх хуулийг эд нар огт уншаагvй гэсэн хардлага тєрж байгаа. Огт уншаагvй болохоор дээрх журмын хуулийг зєрчсєн томьёолол оруулж ирээд биднийг оволзуулж байгаад зєвшєєрvvлэх гэж дайраад байна. Тэгвэл мань мэт нь энэ зэргийн хууралтад дєнгvvлэхгvй тvвшинд хvрчихсэн хvн л дээ. Эд нар иймэрхvv хууран мэхлэлт явуулж чадахгvй. Ямар ч байсан 2010 оны хуулийг хэлэлцvvлгийн явцад УИХ-ын гишvvд маш сайн судлах шаардлагатай. Тэр хуульд “Vндсэн хуулийн суурь зарчмыг єєрчилсєн аливаа нэмэлтийн тухай огтхон ч ярьж болохгvй” гээд заачихсан байгаа.

Жишээлбэл Vндсэн хуулийн суурь зарчимд Монгол Улсын Ерєнхийлєгчийг бvх ард тvмнээс сонгодог зарчим орно. Яахаараа ард тvмнээс шууд сонгогддог Ерєнхийлєгчийг УИХ-ын гишvvд хуйвалдааны аргаар томилох ёстой юм. Энэ бол Vндсэн хуулийн суурь зарчимтай шууд зєрчилдєнє. Одоо Vндсэн хуульд хєнгєн хэлбэрийн єєрчлєлт оруулна гэвэл 2010 оны хуульд нэмэлт єєрчлєлт оруулж байж цаашаа явахгvй бол огт бvтэхгvй. Vндсэн хуульд нэмэлт єєрчлєлт оруулах гэж байгаа гишvvд нь хуулиа уншаагvй, мэдэхгvй болохоор би vнэндээ хэлэх vг олдохгvй байна.

УИХ-ын гишvvн Ж.Батзандан

Ард нийтийн санал асуулгын тухай хууль 1995 онд батлагдан гарсан хууль байгаа. Єнгєрсєн хугацаанд нэг ч удаа хэрэглэгдээгvй. Єєрєєр хэлбэл Монгол оронд шууд ардчиллын зарчим нэвтрэлгvй 1990 оноос хойш 25 жил боллоо гэдгийг хvн бvр мэдэж байгаа. Ард нийтийн санал асуулгын хуулийнхаа процедурыг Сонгуулийн хуультайгаа холбох хэрэгтэй. Тооллогыг нь автомат систем рvv оруулах саналыг агуулгын хувьд дэмжиж байна. Vндсэн хуулийн єєрчлєлтийг миний бие дэмжиж байгаа.

УИХ-ын бvх л гишvvдтэй ярилцахад 1992 оны Vндсэн хуулийг єєрчлєх цаг болсныг хvлээн зєвшєєрдєг. Харин Vндсэн хуулийг єєрчлєхєєр хэлэлцэх процесс нь маш нарийн чимхлvvр асуудал байдаг. Хамгийн гол нь хууль санаачлагчид энэ асуудалд маш сайн анхаарах шаардлагатай. Жишээлбэл Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.3-т “Санал асуулгыг хоёроос дээшгvй асуудлаар явуулна” гэж заасан. Тэгэхээр хуулиараа дээд тал нь хоёр асуудлаар ард нийтийн саналыг авна гэсэн vг шvv дээ. Уг нь Vндсэн хуулиа єєрчилсєн шиг єєрчилье гэвэл ард нийтээс 20-30 асуудлаар санал авах шаардлагтай. Одоо бол Ард нийтийн санал асуулгын хуульд єєрчлєлт оруулахаар яригдаж байгаа зvйлvvдийг аваад vзвэл зvгээр л нэг хэлбэрийн тєдий юм яваад байгаа юм. Бид vнэхээр Vндсэн хуулийн агуулгыг vндсээр нь єєрчилж чадвал Монгол оронд хувьсгалын шинжтэй єєрчлєлт хийх болно. Харин 1999 оных шиг хуурах гэж байгаа бол єнєєдрийн хямралыг улам л гvнзгийрvvлэхээс єєр ямар ч дэвшил авч ирэхгvй. Н.Батбаяр гишvvний Vндсэн хуулийг єєрчилье гэж зvтгvvлээд байгааг би дэмжиж байгаа. Харин оруулж ирсэн хуулийн тєслийнх нь тал нь ард тvмний дэмжлэг авахааргvй юм явж байна.

Тvvнээс гадна Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 3.2-т “Ард нийтийн санал асуулгад зєвхєн эх орондоо байгаа 18-аас дээш насны иргэд оролцоно” гэж заасан нь гадаадад байгаа олон зуун мянган иргэнийхээ эрхийг зєрчиж байгааг эргэж харах ёстой. Мєн Ард нийтийн санал асуулгын зардлыг улсын тєсвєєс гаргана гэж байгаа. Бид саяхан улсын тєсвєє батлачихсан болохоор тєсвийн хуулиа эргэж харах шаардлагатай болж байна. Энэ мэтчилэн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд процедураас гадна єєрчлєх, эргэн харах, тодорхой болгох ёстой олон зvйл байгаа юм.

Тvvнчлэн 1992 оны Vндсэн хуульд Vндсэн хуулийн эдийн засгийг огт суулгаж єгєєгvй нь Монгол Улсын эдийн засаг, тєсєв дампуурах хамгийн гол буруутан болсныг бид сайтар тунгааж Vндсэн хуулийнхаа єєрчлєлтєд Vндсэн хуулийн эдийн засгийг маш сайн суулгаж єгєх шаардлагатай. Засгийн газраас єргєн барьсан улсын тєсвийг УИХ дандаа маш их дордуулж батладаг нь Vндсэн хуулийн эдийн засаг байхгvйтэй шууд холбоотой. Vндсэн хуулийн эдийн засагтай орнуудад Засгийн газраасаа оруулж ирсэн улсын тєсвийг парламент нь дандаа сайжруулж батладаг жишиг байдаг. Харин Н.Батбаяр гишvvний оруулж ирсэн Vндсэн хуулийн єєрчлєлтийн тєсєвт эдийн засагтай холбоотой нэг ч заалт байхгvй байна лээ. Тийм учраас энэ асуудалд УИХ-ын гишvvд маш анхааралтай хандах ёстой.

УИХ-ын гишvvн М.Батчимэг

Vндсэн хуульд єєрчлєлт оруулах асуудалд аль болох улстєржилгvй, сэтгэлийн хєдєлгєєнєєр хандалгvй улс орныхоо эрх ашиг, ирээдvйг харсан байдлаар хандах ёстой юм. Хамгийн гол нь УИХ-д суудалтай нам, эвслvvд энэ асуудлыг тал талаас нь маш сайн нягтлан ярилцаж зєвшилцєлд хvрэх шаардлагатай.

Миний хувийн итгэл vнэмшлээр бол хэрвээ боломж л байвал УИХ-д суудалтай улстєрийн нам хvчнvvд зєвшилцєлд хvрэхийн тєлєє бvх хvч чадлаа дайчлаад явах цаг тулж ирчихээд байна. Яагаад гэвэл дараагийн УИХ єнєєдрийн УИХ-аас нэр хvнд нь улам битгий уначихаасай, дараагийн дєрвєн жилд Монголын эдийн засаг улам битгий хямарчихаасай, энэ УИХ шиг ийм олон сайд, дарга нарыг огцруулж, сандал ширээний хуваарилалт хийсээр хамаг цагаа битгий бараасай, дараагийн дєрвєн жилд Монголчуудын амьдралыг єєд татах боломж гараасай гэж чин сэтгэлээсээ хvсч байна. Vvний тулд 23 жилийн дараа Vндсэн хуульдаа зайлшгvй єєрчлєлт хийх шаардлагатай байгаа юм. Миний хувьд зєвшилцєлд хvрээд байгаа, хамгийн эхлээд шийдэх ёстой нэг гол асуудал байна гэж харж байгаа. Тэр нь Засгийн газарт бvрэн эрхээ хэрэгжvvлэх боломж єгч, Ерєнхий сайдын эрх мэдлийг нэмэгдvvлэх тухай л асуудал юм.

УИХ дотор байдаг улстєржилтєєс ангид, хvчтэй Гvйцэтгэх засаглал ажиллаж байж єнєєдрийн эдийн засаг, санхvvгийн хямралаас аль болох хурдан гарах нєхцєл бvрдэнэ. Ерєнхий сайд єєрєє танхимынхаа сайд нарыг томилдог болох, УИХ сайд нарыг огцруулах асуудлыг эцэс тєгсгєлгvй хэлэлцэж, улс орныг тогтворгvй байдалд оруулдаг єнєєдрийн гажигийг даруйхан засах ёстой. 2012 онд єєрчилсєн сонгуулийн тогтолцоо ч єнєєдрийн эдийн засаг, санхvvгийн хvндрэл vvсэхэд багагvй vvрэг гvйцэтгэснийг ч хvлээн зєвшєєрєх ёстой. Энэ УИХ бvрэн эрхийнхээ хугацаанд хийх ёстой хамгийн гол ажил бол Засгийн газар бие дааж ажиллах бололцоог нь олгох, УИХ зєвхєн хуулиа батлаад явдаг тогтолцоонд шилжvvлэх Vндсэн хуулийн тvvхэн єєрчлєлтийг хийх зайлшгvй шаардлагын ємнє бид тулж ирээд байна. Хийх боломж байна уу гэвэл гарц харагдаж л байгаа. Vндсэн хуульд єєрчлєлт оруулах журмын тухай хуульд нэг, хоёрдугаар хэлэлцvvлгээ хийчихээд ард тvмнээсээ асууж болно гээд заачихсан байгаа. Vндсэн хуулийн єєрчлєлтийг ард тvмнээсээ асууж хийхээр болвол нэг хоёрдугаар хэлэлцvvлгийн дараа асуугаад явахыг л заачихсан байна.

Харин Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг ойлгомжтой, vр дvнтэй болгох vvднээс нэг удаа хоёроос дээш зvйл асуухгvй гээд заачихсан. Энэ нь Vндсэн хуульд оруулах бvх єєрчлєлтєє жагсааж байгаад асуу гэсэн vг биш, эхлээд УИХ-аар хэлэлчихээд гарсан vр дvнгээ ард тvмнээсээ асуу гэсэн санаа л энэ хуульд логикоор уялдаад тусчихсан байгаа юм. Тийм учраас УИХ Vндсэн хуульд єєрчлєлт оруулах зєвшилцєлд хvрчихвэл нэг хоёрдугаар хэлэлцvvлгээ хийж, нийгэмд хэлэлцvvлгийг зэрэгцvvлээд явчих боломж, бололцоо байгаа. УИХ-ын 2016 оны сонгууль зургаадугаар сарын хоёрдугаар хагаст болно гэвэл бид Vндсэн хуульд єєрчлєлт оруулах цаг хугацаа бvрэн байна. 1992 оны Vндсэн хуулийг 430 тєлєєлєгч 60 хоногт хэлэлцэн батласан байдаг. Одоо бол бид зєвшилцєлд хvрсэн ганц хоёрхон асуудлыг vлдэж байгаа 60 хоногт хэлэлцээд батлах бvрэн боломжтой л гэж харж байна. Монгол хvн бууриа цэвэрлэчихээд нvvдэг жишгээр дараагийн дєрвєн жилд Засгийн газар хvчтэй, тогтвортой ажиллах, ард тvмний амьдрал сайжрах хєрс сууриа бид бэлтгэж єгєх ёстой, vvрэгтэй.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-18 14:29:11
    Тайванийн суурин тагнуул Батчимэг монгол улсын үндсэн хуулийг юу болгох гэж байна???
    103.57.94.191
    Мэдэгдсэн Хариулах
  • би 2015-11-18 10:44:38
    одоогийн 76-д болон эбэ эд нарт би лав итгэхгүй байна. улсын эрх ашгийг доогуур тавьдаг нь энэ 4жилд батлагдсан учир.
    103.26.193.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-18 06:26:06
    Одоогийн УИХ Үндсэн хууль өөрчлөх чадамжгүй гэдгийг ард иргэд сайн ойлгох хэрэгтэй
    27.123.213.188
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-18 04:00:21
    Батзандан Батбаяр хоёрт ялгаа байхгүй адилхан шар хадны бүртгэлтэй нөхдүүд, Батзандангийн өвчин нь илүү ч байж магадгүй
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2015-11-18 02:24:00
    "Мэддэггүй атлаа мэддэггүйгээ мэддэггүйг адгийн тэнэг хэмээнэ"!!! Нямка ч сүрхий мэдлэгтэй хүн биш боловч дорх 2-ыг бодвол ерөнхий чиг нь зөв ярьжээ!!!
    202.179.28.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-18 01:58:38
    Уул нь өөрчлөлт оруулах цаг нь мөн, УИХ-д АН, МАН хоёр ойролцоо тооны, ИЗНН, МАХН, МҮАН суудалтай тохиромжтой үе мөн байсан юм, даанч зохион байгуулж чадсангүй...
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах