Эрүүл мэндийн салбар эзэнгүй байна
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулсантай холбоотойгоор тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ерөнхий сайдад гаргаад арав гаруй хонож байна. Энэ хооронд улс орны амин чухал салбар эзэнгүй байгаа юм.Эрүүлмэнд, спортын яамыг хэн толгойлох вэ гэдэг асуудал олны анхаарлыг татсан хэвээр байна.
 
Тэгвэл "МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл"-ээс сайдын суудалд экс сайд Н.Удвалаас эхлээд МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж,  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал асан С.Жамбалжав, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарыг томилохоор яригдаж буй сурагтай.   
 
Гэхдээ эдгээр эрхмүүдийн дундаас МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж сайд болох магадлал өндөртэй байгаа  талаар эх сурвалжууд хэлж байна. 

Харин олон нийт, иргэдийн дунд дээрх нэр нь яригдаж буй хүмүүсийг улс орны энэ чухал салбарыг авч явж чадахгүй гэх яриа хүчтэй явж байгаа юм. Ер нь 2012 оны сонгуулийн үр дүнгээр АН “Шударга ёс  эвсэл”-тэй хамтарсан засаг байгуулаад л Эрүүл мэндийн салбарыг МАХН-д хувиарласан. Энэ үеэс л асуудал үүсэж, ард  түмний эрүүл энхийн манаанд зогсдог энэ чухал салбар элгээрээ хэвтэх болсон  хэмээн үзэх хүн цөөнгүй байдаг юм.

Н.Удвалыг сайд хийж байх үед  эрүүл мэндийн салбарт эмх замбараагүй байдал газар авч, халаа сэлгээ, хууль бус томилгооны асуудал ч багагүй гарч, эмч ажилчид өвчтөнүүдээ хаян эсэргүүцлийн жагсаал хүртэл хийж байсан билээ. 

Тэгвэл өнөөдөр тухайн үед ГССҮТ-ийн даргаар томилогдож, эсэргүүцэлтэй тулгарч байсан хэргийн эзэн С.Жамбалжав нь салбарын сайдад нэр дэвших гээд явж байгаа нь олны дургүйцлийг ихэд хүргэж байна. 

Харин О.Баасанхүүгийн хувьд МАХН-аас сайдын суудалд сууж үзээгүй ганц хүн бөгөөд түүнийг суулгахыг хүсэх хүмүүс нам дотор байгаа гэнэ шүү. Гэхдээ намын даргатайгаа таарамж муутай байгаа түүнийг сайдын суудалд тухлуулахгүй байх гэх хардлага ч олон нийтийн дунд төрөөд байгаа юм.
 
Ер нь дээрх нэр дуулдсан  хүмүүсээс эрүүл мэндийн салбарыг толгойлоод явчих хүн  байхгүй байгаа нь өнөөдөр асуудал болж, ЭМС өдгөө сайдгүй байгаа юм. Эрх баригчдын хувьд энэ яамыг хэнээр толгойлуулах нь зүйтэй вэ гэдгээ шийдэж чадахгүй байгаа нь ойлгомжтой байна.

Тиймээс сүүлийн өдрүүдэд АН энэ яамыг  эргүүлэн авч сайдаа томилох ёстой гэж үзэх хүмүүс  цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлж байна. АН-д энэ салбарыг толгойлчих гайгүй боловсон хүчин байгаа гэдэгт тэд итгэж байгаа юм. Ямартай ч  улс төржүүлж цолохгүй цорын ганц салбараа 2012 оноос хойш намын тохироогоор хувиарласаар өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарт  болохгүй бүтэхгүй бүхэн дуулдаж, эцэстээ сайд нь авлига хээл хахуулийн хэргээр аавын хаалга татах дээрээ туллаа. Тиймээс Засгийн газар бүрэн эрхийнхээ үлдсэн жаахан хугацаанд энэ салбарт улс төржөөгүй томилгоо хийж, гайгүйхэн шиг сайд томилоосой хэмээн ард иргэд хүлээж сууна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-19 04:40:20
    Ламбаа гуай сайдын суудлыг зүүдлээд бгаа юм биш үү
  • зочин 2015-11-19 00:10:19
    12 онд АН-ыг сонгоод улс орон, эдийн засагаа сүйтгүүллээ, өрийн дарамтанд орлоо, энэ тэнэгүүд дяаж байхад хятадаас л зээл аваад байх юм, 200 гаруй улс дэлхийд б...
  • araichdee 2015-11-18 13:05:02
    emnelgiin darga nar n uvchitni mashin unaad l yavj baih um yana daa
  • dampuuryaa 2015-11-18 12:38:34
    MONGOL ULS BUR DAMPUURCHUUL SAIHAN BNAA
  • N 2015-11-18 11:58:18
    odo bolieo manaihaan oorsdinho mdh humuisee dotroosoo so ngiildoo eruul mendiiin salbariinhaa hen ch haanaas harsan oilgiinshde ymar chuhal sALBAR VE GDGIIG...
  • N 2015-11-18 11:53:00
    hytadud l bna tdni gar hol nblogsod l bn shude gutlin dologsod hyatd humusin omno yahaas butsahygui nhedeh ug oldhgui lalar gdg bilu tim l archagui ymnud bn shd...
  • N 2015-11-18 11:39:54
    manaihaan bolildo uls tor nigmin amidral ymar bgqag ineed hurmeer ymaa bugd mdj bgaa shde gadnas noloolod bna u gvel ugui shde arai oor blson shde hyatadud l bn...
  • orkhon 2015-11-18 10:22:16
    er ni bolomjiin humuus ba shu er ni huuli erh zuich hun l heregtei bgaa yumdaa ene salbart ch Udbal saidiig ergeen tomilohiig huseye huuli guuli bolson salba...
  • huuh 2015-11-18 07:46:15
    yana daa ene uls
  • Зочин 2015-11-18 01:39:55
    махн-ын лантуу, балхаажав, дамдин гээд мундаг хүмүүс байна тэднээс тавь гэм нь 80 жаахан гарцгаасан л байх, одоо яая гэхэв, эсвэл н.энхбаярыг тавь