Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
Иргэдийн зорчих эрэлт хэрэгцээнд үндэслэн энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн дараахь чиглэлүүдэд өөрлөлт орууллаа. Үүнд:
 
  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлт, саналт хүсэлтэд үндэслэн Ч:32 “Улиастай-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-ТЭЦ 3” чиглэлийг Хүннүгийн гудамжаар дайран өнгөрөхөөр болов.
  • Хотын баруун хэсгийн иргэдэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ханын материалаас Офицеруудын ордон хүргэх Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлийг шинээр нээж 22 тээврийн хэрэгсэл 6 минутын хүлээлгийн хугацаатайгаар үйлчилж байна.
  • Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10 дугаар хороолол” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Далангийн замаар явуулахаар төлөвлөн хэрэгжүүлээд байна.
  •  Чингэлтэй дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зорчих эрэлтэд нийцүүлэн Ч:21а “Булгын 19 дүгээр гудамж-Вокзал-3,4 дүгээр хороолол”, Ч:21б “Булгын 19 дүгээр гудамж-Вокзал-3,4 дүгээр хороолол” чиглэлд тус бүр 6 тээврийн хэрэгсэл 13 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж эхлээд байна.
  •  Мөн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн Ч:5 “Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад” чиглэлийг Гэмтлийн эмнэлэг хүртэл сунгаж 18 тээврийн хэрэгсэл 6 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж байна.
  • Авто замын нөхцөл байдалд үндэслэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Ч:35 “Монелийн 38-Хүнсний 4 дүгээр дэлгүүр-МУИС-11 дүгээр хороолол” чиглэлийг өөрчилж Сүхбаатар дүүргийн эмнэлэгээс 4 дүгээр дэлгүүр-МУИС-11 дүгээр хороолол болголоо.
  • Авто замын нөхцөл байдалд үндэслэн Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз” чиглэлийн замналд өөрчлөлт оруулаад байна.
  •   Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэж буй “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Ч:60 “Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлийг шинээр нээж өдөр бүр 1 дунд багтаамжийн автобус үйлчилж байна.      
 
НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР


















 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-11-18 07:55:08
    Яармагийн автобус маш муу явж байна. 1 чиглэлд явдаг нисэх 7 буудлын автобус 6-гаас 7 явж өнгөрсөний дараа 1 яармаг ирдэг. Анхаарна уу?
  • Тийм байлгүй дээ 2015-11-18 02:25:19
    Дэнжийн 1000-ын хуучин Вокзал, Хорооллын чиглэлийг сэргээж өгсөнд баярлалаа. Хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж өгдөг гэр бүлүүд өдөрт 8000 төгрөгөөр явж байв.
  • Зорчигч 2015-11-18 01:38:10
    Налайх-Баруун 4-н зам чиглэлийг сэргээж явуулах шаардлагатай!!!
  • Zochin 2015-11-18 01:34:06
    Налайхын автобусыг хуучнаар нь буюу Баруун 4-н зам хүрээд эргэдэг байдлаар явуулж өгнө үү.
    • Зочин 2015-11-18 02:09:00
      Хүйтрээд цэцэжлэг сургуулийн хүүхдийг 2 дамжиж явах нь маш хэцүү байна. Налайхын автобусыг хуучнаар нь явуулбал маш олон хүний амьдралд нэмэртэй байна.