"Монгол туульчид" бэсрэг тоглолт хийнэ
10.00 цагт: НМХГ-ын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болно. Тус хурлаар Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт, Хууль бусаар ойн дагалт баялаг, мод бэлтгэлт, тээвэрлэлтэнд хийсэн хяналт шалгалт, Хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн тухай, Химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах, хадгалах, худалдаалах үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжид хийсэн шалгалт, Байгаль орчин ногоон хөгжлийн газрын үйл ажиллагаанд хийсэн шалгалт, Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга байгууламжид гүйцэтгэлийн шалгалт хийсэн асуудлуудыг хэлэлцэх болно. 

10.00 цагт:  Монголын хүнсчдийн холбооны ээлжит бага хурал Чингис хаан зочид буудлын 2-р давхарын хурлын танхимд болно.

10.00 цагт: Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, “Эм Ай Ю” дээд сургууль, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл хамтран “Цахим номын сангийн өнөөгийн байдал, цаашдын төлөв” олон улсын эрдэм шинжилгээний хурлызохион байгуулна. 100 гаруй их дээд болон дунд сургуулийн номын санч, эрхлэгчид, сургуулийн удирдлагууд оролцох тус хурал  “Эм Ай Ю” дээд сургуулийн хурлын танхимд болно. 

10.00 цагт: Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг иргэдэд танилцуулж, хэлэлцэх хэлэлцүүлэг Нийслэлийн Иргэний танхимд болно. Хэлэлцүүлэгт нийслэлийн холбогдох албаныхан, нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцоно.

10.00 цагт: Дэлхийн Агаарын бохирдлын нээлттэй мэдээллээс Улаанбаатар хотын мэдээллийг ашиглах талаар эрдэмтэн судлаач, техник технологийнхон болон медиагийн мэргэжилтнүүдэд зориулсан семинар DHL-ийн байрны 4-р давхарт Америк Их Сургуулийн байранд эхэлнэ.
 
11.00 цагт: Монгол туулийн гал голомтыг хадгалаж, үеэс үед уламжлан улмаар залуу үедээ өвлүүлэн сургаж буй үе үеийн туульчид Богд Хааны Ордон Музей дэх Хаан туулсийн өргөөндөө өөрийн шавь нартайгаа хамтран "Монгол туульчид" бэсрэг тоглолт хийнэ. Алс хязгаарын Ховд, Увс, Баянхонгор болон Дорноговиос туульчид шавь нартайгаа хүрэлцэн ирж  уламжлалт сайхан туулиудаас хайлах болно.
 
11.00 цагт:  Толгойтод шинээр нээгдэж буй "Сэлэнгэ" худалдааны төвийн нээлт болно. Сэлэнгэ худалдааны төв ашиглалтад орсноор жилийн 4 улирлын турш эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоо, бусад хүнсний бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломж бүрдэж байгаа юм. Хотын баруун захад ашиглалтад орсон тус худалдааны төв хотын төвлөрлийг сааруулах, нийслэлчүүдэд жилийн 4 удирлын турш хямд, чанартай төмс, хүнсний ногоогоор хангах, ЖДҮ эрхлэгч, ногоочидоо дэмжиж буй нэг хэлбэр юм.  

11.00 цагт: Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөлөөс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар бодлого, үзэл бодлоо илэрхийлэх  хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно.
 
11.40 цагт:  И.Батсүхийн дурсамж тэмдэглэл, сэтгүүл зүй, шүлэг яруу найргийн "Хүн уул" номын нээлт "Интер ном" номын их дэлгүүрт болно.
 
13.00 цагт: Монголын хамгийн анхны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн анагаахын шинжлэх ухааны Төв Азийн сэтгүүлийн нээлтийн ажиллагаа АШУҮИС-ийн эрдмийн өргөөнд болно. Энэхүү сэтгүүл нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт хийгдэж буй судалгаа шинжилгээний ажлуудыг сайжруулах, эрдэмтэн судлаачдын ажлыг хэвлүүлэхэд дөхөм болгох, монгол улсын хэмжээнд төдийгүй Төв Азийн бусад орны эрдэмтдэд олон улсын сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх боломж олгох зорилготой юм.
 
15.00 цагт: Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн "Чингис хаан" одонт, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо МУИС-ийн багш, оюутнуудад зориулан Монголын эрдэм соёлыг тээсэн их нүүдэл" сэдэвт хүндэтгэлийн лекц уншина. Арга хэмжээ МУИС-ын хичээлийн нэгдүгээр байр, Эрдмийн дугуй танхимд болно.
 
17.00 цагт: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.