Уул уурхайн сайд Р.Жигжид хариуцлагаас мултрах ёсгүй
“Эрдэнэс тавантолгой” ХК 206 ажилчнаа БНХАУ-ын компанид шилжүүлэн ажиллуулах болсонтой холбогдуулан эсэргүүцлийн жагсаал цуглаан өнгөрсөн өдрүүдэд тасарсангүй. Эцэс сүүлд нь нэг иргэн өөрийн амь насыг золих дөхлөө. Тодруулбал тус компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ компанийнхаа удирдлагуудын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж буйгаа удаа дараа мэдэгдсэн боловч хүлээн аваагүй тул хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийллээ. Урьд өмнө нь гарч байгаагүй энэ харамсалтай үйл явдал өнгөрсөн баасан гарагт /2015.11.13/ “Үндэсний мэдээллийн төв”-д өдрийн 12:30 цагийн үед боллоо.

Хэвлэлийн хурлын үеэр С.Эрдэнэ “Бид компанийн удирдлагыг эхнээсээ Хөдөлмөрийн хууль зөрчсөн, хүний эрхэнд халдсан ажилчин хүнийг боолчлон дорд үзэж тодорхойгүй нөхцөлтэй өөр компанид зарсан гэж үзэж байна. Тус үйлдэлд арга хэмжээ авахыг ТУЗ-өөс шаардаж дахин уулзалт хийж, дүгнэлт гаргуулахыг хүссэн. Харин тэд өөрийн эрх ашгийн хүрээнд удирдлагын алдаатай шийдвэрийг хүлээн зөвшөөрч, бидний эрх ашгийг ноцтой зөрчлөө.“Эрдэнэс таван толгой” компанийн удирдлагаас “ТТ JV Со” компанитай гэрээ хийхдээ англиар хийсэн. Энэ нь гэрээний заалтуудыг хожим будлиантуулах төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж байгаа. Монгол Улсын төрийг ингэж доромжилж болдог юмуу. Бид ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийн талаар албан ёсны шийдвэрийг бичгээр, монгол хэлээр өгөхийг шаардаж өргөдөл өгсөн. Өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Энэ сарын 20-ноос өмнө Ачилтын компани байгуулах сонгон шалгаруулалтаа дуусгаж 36 хүнийг ажлаас хална. Мөн арванхоёрдугаар сард бүтцийн өөрчлөлтөөр 200 ажилтан халах гэж байна. Би энэ үйл ажиллагаатай тууштай тэмцэнэ. Төр улсдаа итгэх итгэлийг минь алдагдуулж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн бузар муу үйлээр дүүрсэн “Шийдлийн Засгийн газар”-ыг огцруулахыг шаардаж байна гэж ярьсан юм. Мөн тэрээр “Би залуучуудынхаа өмнөөс хариуцлага үүрэхэд бэлэн” гэж хэлээд өөр лүүгээ асаагуур асаасан юм.

Тэрбээр шатсаныхаа дараа Үндэсний мэдээллийн төвөөс гарч компанийнхаа байран дээр ирсэн. Үүний дараа яаралтай түргэн тусламжийнхан ирж, эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явсан юм. Одоогоор С.Эрдэнэ гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт хэвтэн эмчлүүлж байна. Түүнийг удахгүй БНСУ-д эмчлүүлэхээр болсон юм. Харин эмчилгээний зардлыг нь “Эрдэнэс тавантолгой” ХК гаргах аж.

Дээрх үйл явдлын дараа “Эрдэнэс тавантолгой” ХК-аас мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Тус компанийн гадаад харилцаа, орон нутаг, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Гэрэлтсансар “С.Эрдэнийн хийсэн үйлдэлд харамсаж байна. Бид ажилчдаа сул зогсолт хийлгэхгүй, ажилтай байлгах үүднээс 33 сарын турш өөр компанид ажиллуулахаар шийдвэрлэсэн” гэх мэдээллийг өгсөн.

Компанийн ажилчдын эсэргүүцэл дуусаагүй

С.Эрдэнийн өөрийгөө шатаасан үйлдлийн дараа ч тус компанийн ажилчид компанийнхаа байран дээр ирж эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн зүгээс хүчтэй эсэргүүцэл илэрхийлж, төв байранд шуугиан дэгдээсэн юм. Тэд “203 уурхайчин ажилгүй болох бус биднээс гадна ахиж 50 ажилтнаа оны өмнө, 200 гаруй ажилтнаа оны дараа цомхотгох мэдээлэл байгаа. Тэд ажилчдаа шилжүүлэх нэрээр халж, цаасан дээр тогтсон компани болж, Монголын иргэдийн 1072 хувьцааг салхинд хийсгэх гэж байна” хэмээн компанийн удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцсэн хэвээр байгаагаа хэлэв. Мөн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн үйлдэл бол ЭТТ компани бидний олон удаагийн санал, хүсэлтийг үл тоож, асуудлыг шийдэхгүй явсан нь ийм байдалд хүргэсэн. Энэ бол аргаа барсандаа хийсэн зүйл" гэж тайлбарласан юм. Тэгвэл олон зуун ажилчин нь удаа дараа эсэргүүцлээ илэрхийлж байхад тоохгүй явсаар эцэст нь нэг ажилчнаа амь насандаа эрсдэлтэй алхам хийхэд хүргэсэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдлагуудад хэрхэн хариуцлага тооцох вэ гэдэг асуултыг олон хүн асууж байна.

Б.Батбилэгтэй хамт Р.Жигжид сайд огцрох ёстой

Уул уурхайн сайд Р.Жигжид уг харамсалтай хэрэг явдал болсны дараа Төрийн ордонд мэдээлэл хийж, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөлж орны хүнийг томилсноо дуулгасан юм. Тэгвэл олон нийтийн зүгээс уг хэрэг явдлын дараа ганц хүнийг халаад асуудлыг дуусгаж болохгүй хэмээж байна. Цаашлаад уул уурхайн сайд Р.Жигжид ч салбарт нь гарсан энэ эмгэнэлтэй хэрэг явдалд хариуцлага хүлээж, огцрох ёстой гэж үзэх иргэд ч байна. Учир нь “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ урьд өмнө нь удаа дараа эсэргүүцлийн бичгийг холбогдох хүмүүст илгээж, амиа золиослоно хэмээж байсан аж. Гэвч үүнийг тус компанийнхан болоод салбар яамны зүгээс авч хэлэлцэлгүй явсаар өнөөдрийн байдал үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ. Тодруулбал Эрдэнэс тавантолгойн ажилчид сүүлийн нэг сар эсэргүүцлийн суулт, жагсаал хийж зургаан удаа шаардлага хүргүүлсэн байна. Харин холбогдох хүмүүс нь нэг ч удаа тэдэнд хариу өгөөгүй байна.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сайханбилэг 2015-11-18 23:34:11
    жигжид ээр барахгүй монголын нэрийг дэлхий даяар гутаасан сайханбилэг огцорох ёстой
  • dens  2015-11-18 16:49:04
    ooriihoo orond hun ogcruulaad l hogiin novsh hujaa hoshnogo doloogch
  • irgen 2015-11-18 12:18:58
    Ogtcoroh hetegtei
  • , 2015-11-18 07:10:28
    Галзуугийн тоогоор сайд огцроод байвал Монгол төрд сайд гэж байгаад ч яах билээ? Монголын галзуучууд барагдах биш дээ!!!
  • Зочин 2015-11-18 06:27:38
    Жигжид сайд ёсзүйгээ ухамсарлаж ажлаа өгч хариуцлага хүлээх ёстой.
  • arisaa hamgaalahaa bolioo 2015-11-18 03:47:03
    HOOE CHI NOVSHOO NYYRSNI HERGIN SHUUH HURALD GERCHEER OROHGYI ZYGTAJ BAS HARIUTSLAGAAS ZYGTSAN. YER UED CHI SAID BSAN BIZDE. ZOBHON OORIN NYYRNI ARISAA HAMGAAL...
  • bcbfgb 2015-11-18 02:49:50
    ЗАСАГ ТӨР ӨӨРИЙН ГЭСЭН ДАРХЛААТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЭХ ОРНООСОО УРВАСАН ХҮНИЙ ТӨЛӨӨ ЗАСАГ ГАНХАЖ БОЛХГҮЙ. КОМПАНИ ЯМАР НЭГ ХЭЛБЭРЭЭР АШИГТАЙ БАЙХ
  • Зочин 2015-11-18 02:02:24
    за за галзуу солиотой хүн болгоны төлөө зарцуулж байдаг цаг зав наад сайд нарт чинь байхгүй шүүдээ, харин бодлогын шинжтэй хлдхх гаргасан бол өөр хэрэг
  • Sengee 2015-11-18 00:58:44
    Japand baisan hun bol medeh l iostoi doo elchin mini. Ogtsroh ganhalttai shaltgaan munuus mun.
  • зочин 2015-11-18 00:41:18
    АН-д өөдтэй нэг хүн алга аа, хөдөө орон нутагруу бензин хямдардаг гэдэг мал шүү дээ, энэ, биднийг мэдэхгүй гэж хуурах гээд байгаа юм байлгүй, зайлаарай