Д.Булган: С.Зориг маань баггүй хүн байсан
УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ганц амьд гэрч байдаг нь түүний гэргий Д.Булган юм. Монголчуудын сэтгэлийг сэртхийлгэсэн аллага болсны дараахан буюу 1998 онд Д.Булгантай сэтгүүлч Р.Даваажавын хийсэн ярилцлагыг хүргэж байна. Энэ бол Д.Булганы хэвлэлд өгсөн цорын ганц ярилцлага юм.
 
-Та хоёр хэтэрхий жаргалтайн хэрээр хэтэрхий богино амьдарч гэж нэгэн хүн дурссан байна билээ?
 
-Хүмүүс гомдож магадгүй, гэхдээ л ийм жаргал хүн бүрт тохиодоггүй юм. Би өвгөндөө, «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж хэлэхэд миний шар, «Юу гэж дээ хайрт минь, ингээд л хоёулаа эмгэн, өвгөн болтлоо хамт байна за юу, хоёулаа хөгшрөөд тэтгэвэртээ гараад, уулын манаач болно за» гэдэг байж билээ. Бид хоёр үнэхээр л ойн манаач болно гэдэг байсан юм. Би тэгэхэд, ойн манаач нь гэртээ суугаад л, би хоолоо хийгээд л гээд эцэс төгсгөлгүй олон сайхан юмыг төсөөлдөг, олон сайхан бодолд умбадаг байлаа.
 
Би өвгөндөө, «Тэгэлгүй яах вэ, хайрт минь, ойн манаач болоод хоёулаа дүнзэн байшин барьчихна. Чиний бүх юмыг чинь би ажил хийгээд л олоод өгнө, чамайг сүүтэй байлгахын тулд нэг үнээтэй байна. Бүх төрлийн ногоо тарина, бас тахиатай байна, чи хэвтээд л номоо уншаад л, телевизороо үзээд л, хөгшрөхийн үед чи бид хоёр сансрын антенн авчих мөнгөтэй болох байх аа, чи минь найз нөхдөө уриад л, инээж хөхрөөд, шатраа тоглоод сууж байгаарай, миний хайрт» гэдэг байлаа. (Уйлав)
 
-Таныг мөнгөf хэмнээд таксинд суудаггүй, тэр байтугай  урагдсан гуталтай гадуур явж байсан гэдэг?
 
-Би тоодоггүй байсан. Надад, манай гэр бүлд илүү зарах юм байхгүй. Би зах ороод хаана хямдхан юм байна, хаана 100 төгрөгийн татуу байгааг хайж явдаг байсан, ихэнх цагаа тийм зүйлд үрдэг байлаа. Би өвгөнийхөө цалингийн хэдийг нь амьдралдаа сайн хүргэх ёстой. Тэглээ гээд өвгөнөө жимсээр тасалж байсангүй. Одоо эргээд бодоход, энэ бол миний амьдралын хамгийн гоё үе байсан. Ийм сайхан хүнтэй зургаан жил амьдрахын тулд хэдэн ч жил амьдарч болно.
 
-Зориг гэж хэн байсан юм бэ?
 
-Хамгийн хүнлэг хүн. Энэ бол түүний хамгийн гол чанар нь. Бүх хүнд тэр хүнлэг ханддаг байсан. Хүний дайтай хүн байсан. Байгаа байдал нь ямар ч дүр эсгээгүй, жүжиг тоглоогүй, баггүй, байгаа нь л тийм хүн. Зорилгодоо үнэнч, ганцхан хүнлэг л гэж хэлнэ. Энэ үг бол агуу том үг. Их зоригтой.
 
-Яг тэр үед хадмууд тань танд хэрхэн хандаж байсан бэ?
 
-(Уйлав). Миний хадам ээж ухаантай, ховорхон хүн шүү дээ. Ээж маань тэр үед надад, «Миний охин битгий уйл даа, чи
л миний хүүг энэ хорвоk дээр дэндүү жаргаасан юм шүү» гэж байсан. Оюунаа Англиас ирээд шууд над дээр ирэхдээ, би бүх л замынхаа туршид чамайг л яана даа гэж бодож явсан гэж билээ. Үнэхээр манай гэр бүл сайхан гэр бүл шүү.
 
-Та өвгөнийхөө дүүг улстөрд орохоор шийдэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
 
-Оюунааг улстөрд орно гэхэд нь би хамгийн их айж байсан ч дотроо далдхан тэгж шийдээсэй гэж хүсч, горьдож байсан. «Улстөр рүү ор» гэж хэлэхээс би их айж байсан. Аймшигтай гашуун туршлага надад бий шүү дээ. Энэ мэдээг дуулаад ийм гашуун зовлонг амссан хүний хувьд би дотроо шаналж л байсан. Оюунаа надад, «Би ахынхаа тойрогт, ахыг минь сонгосон тэр хүмүүстээ нэрээ дэвшүүллээ» гэсэн. Ингэж хэлэхэд нь би, дэвш гэж хэлж чадахгүй, гэхдээ дэвшвэл баярлана. Хэрвээ энэ аймшигтай байдал дахиад давтагдвал маам (ээж) дийлэхгүй, би ч бас дийлэхэд хэцүү гэж хэлэхэд би шийдсэн гэж байна лээ.
 
-Оюунааг ахынхаа үйл хэргийг сайн үргэлжlүүлнэ гэсэн үүднээс та дэмжсэн байх нь ээ?

-Миний өвгөн байнга тэмцэгч байсан. Миний өвгөнийг хар хүч ирээд аваад явчихсан. Энэ хүн шударга амьдарч болдог юм байна, амьдрал мөнгөн дээр тогтдоггүй юм байна гэдгийг надад ойлгуулж өгсөн. Миний өвгөн үнэний төлөө тэмцэгч лидер байсан. Зоригийг дэмждэг зөндөө хүн байсан. Одоо Оюунаа маань цаашид өвгөний минь хэргийг үргэлжлүүлж, дуусгаагүйг нь гүйцээнэ ээ. (уйлав)

- Танд их баярлалаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongolmaa 2015-12-04 20:52:08
    Taliigchiin hoid dvr garch iren bugdiig ilchleh udor irne ee, burhan bugdiig harj bui.. Saihan xvn maani bidend ergen ireh boltugai!
    74.128.136.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Хэд дахь нөхрөө алуулсан хүн билээ 2015-11-26 03:34:25
    Тийм олон удаа хутгалуулж орилж чарлаж ноцолдож байхад нь дуугай л жорлондоо суугаад үхэхийг нь алуулахыг нь хүлээгээд сууна гэдэг утгагүй. Шал худлаа алуурчин....
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-11-18 17:10:15
    Хунийг хэлмэгдуулэх вий,
    202.21.106.120
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-11-18 06:55:22
    shoudaj bga bhaa ilruuleh bsn bol ali ert ilruulne hudlaa uhsen hunii yas ondolzuuleed shoudaad bhin ger buld n hetsuu l bg bhda hoorhii
    122.254.126.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Gerel 2015-11-18 04:36:52
    Элбэгдорж болиосоо. БvР цагаандаа гарсан.
    166.216.165.94
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-11-18 01:58:18
    ene emegtei uhehiinhee omno ch hamaagui hen ZORIGIIG ALSANIIG HELEH L ESTOI. MEDEEJ ENE HERGIIG MEDEHIIN SAINAAR MEDEJ BAIGAA. GOL N ODOO TOR BARI...
    106.68.12.207
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-18 01:25:39
    сонгуулийн шоу болгож ядарсан эмэгтэйг золионд гаргах л юм зохион байгуулж байгаа байх гэсэн бодол төрөөд байх юм, сэжигтэн гээд хэнд ч хэрэгггүй 2 юмыг бариад
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах