Зөвшөөрөлгүй барилга, байгууламж, хашаа, хайсыг буулгаж орц, гарцыг нээж байна
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны А/381 дугаар захирамжийн хүрээнд орон сууцны хорооллын дундах автозам болон явган зам, гэр хорооллын дундах мухар гудамж, орц гарц хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлж, нэвтрэх боломжийг бүрдүүлэх зорилгоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж, өмчилсөн газар нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөл, барилга байгууламжийг буулгах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн  I, II дугаар хэлтэс, Өмч газрын харилцааны алба болон хороод, хэлтэс, албадууд хамтран 11 дүгээр сарын 02-20-ны өдрүүдэд явуулах бөгөөд өнөөдрийн байдлаар ХУД-ийн 9 дүгээр хороо буюу Нисэхийн эцсийн ойр орчмын зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа, хайсыг буулгалаа. "Цаашид шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлөх ажил дүүргийн хэмжээнд эрчимтэй өрнөх юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дэмжигч 2015-11-18 04:38:31
    Зөв шүү. Зөв ажил хийж байна. Өөрийн эрх ашгийг бусад олонхоос дээгүүр тавьдаг хүмүүст сургамж болог
  • Дорж 2015-11-18 01:54:11
    Маш зөв ажил хийж байгаа юм байна. Үүнийг бүх дүүргүүдэд хийх хэрэгтэй. Амжилт хүсье.
  • Anu 2015-11-17 21:45:33
    Mash zuv ajil baina. Demjij baina.
  • БАЯНЗҮРХ 2015-11-17 20:07:07
    БАЯНЗҮРХИЙН ЗАСАГ ДАРГА ТУРШЛАГА АВМААР ЮМ ДАА ЖУКОВЫН ХӨШӨӨНИЙ ХОЙД ТАЛЫН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАЛБАЙГ ХАШААД 10 ЖИЛ БОЛЖ БАЙНА...
  • ГЭЭГЭЭ 2015-11-17 15:00:58
    Зөв. Дэмжиж байна. Өмнөх хотын удирдлагууд газар зарж хөлжсөн шүү. Мөнхбаярыг АТГ өгөх хэрэгтэй.Энхболдоос - Мөнхбаяр хүртэл хотын даргуудыг дуудаж АТГ өг.