Илаашрахад дуу, авиа тустай
Дуу авиа анагаах чадвартай байдаг гэдгийг хvн тєрєлхтєн эрт дээрээ vеэс олж мэдээд єдєр тутмын амьдралдаа єргєн ашиглаж ирсэн байдаг. Тvvхээс харахад эртний Египетэд нойргvйдэх гэгч таагvй эмгэгтэй хvмvvсийг эмчлэхдээ найрал дуу ашигладаг байж. Єрнє дахины соёлын єлгийг гэгддэг Эртний Грект мэдрэлийн системийн хямрал, буюу бидний хар яриандаа мэдрэлийн ядаргаа гэгддэг эмгэгийг эмчлэхдээ бvрээ дуугарагдаг байсан байх жишээтэй. Дорно дахины соёлын том єлгийг болсон Энэтхэгт мєн л ялгаагvй ийм арга эрvvл мэндийн салбарт ашигладаг байжээ. Тодорхой хэмнэлтэй цан цохих, бvрээ vлээх, маани унших зэргээр дуу авианы хvчээр стресс, ядаргааны євчинг эмчилдэг байж. Орчин vед судлаачид нарийн техник хэрэгсэл ашиглан дуу авианы анагаах чадварыг судлан эртний хvмvvсийн зєв байсан гэдгийг нотлоод байгаа гэнэ. Тухайлбал, тvгшvvртэй тайван бус байдалтай, ядаргаатай байгаа хvн 20-30 минут орчим чин сэтгэлээсээ дуулахад бие махбодь тайвшран бодисын солилцоонд нааштай єєрчлєлт гардгийг тогтоосон аж.

Дуу авиа нь сэтгэл хєдлєлийн тvвшинд нєлєє vзvvлэхээс гадна бие махбодид био резонанс vvсгэдэг аж. Зарим хєгжмийн зэмсгийн дуугаралтыг сэтгэл санааг сэргээх, эд эрхтэнийг нєхєн сэргээх, биеийн эсэргvvцлийг сайжруулахад ашиглана. Жишээлэхэд, хийлийн аяс сэтгэлийн шархыг тvргэн илааршуулдаг бол лимбэний аяс уцаарламтгай байдлыг арилгаж амьсгалын системд таатай нєлєєлдєг гэнэ.

Чавхдаст хєгжим, кларнет буюу бялар, бємбєр нь цусны даралт ба зvрхний ажиллагааг хэвийн болгоно. Тєгєлдєр хуур нь бєєр, давсаг, бамбай булчирхай -н ажиллагаанд эерэг нєлєє vзvvлдэг. Саксфон нь бэлгийн чадавхыг дээшлvvлдэг бол баян хуур хєгжим нь хэвлийн хєндийн эрхтэнийг илааршуулдаг, бvрээ нь радикулит, ёочин нь элгэнд тустай гэнэ. Орган буюу баг бишгvvр хєгжмийн аяс нь сэтгэн бодох чадварыг хєгжvvлэхтэй зэрэгцэн нугасаар дамжин єнгєрч байдаг энергийн урсгалыг зохиролтой болгодог.

Дуу, авиа болгон єєрийн гэсэн давтамжтай бєгєєд энэ давтамж нь хvний биеийн аль нэг эрхтэний хувийн давтамжтай давхцан резонанс буюу давхцал vvсгэснээр илаарших нєлєє vзvvлдэг. Тухайлбал, мэргэжилтнvvдийн vзэж байгаагаар ходоод гэдэсний замын давхцал vvсэх давтамж нь “фа” ноттой тохирдог. Харин “до” нот нь vлдээс илааршихад сайнаар нєлєєлнє. “Си”, “соль”, “до” нотуудын хослолыг хавдрын эмгэгтэй євчтєний эмчилгээнд ашиглаж болно гэх зэргээр заасан байдаг.

Харин хэт чанга, тvрэмгий, єндєр хэмнэлтэй дуу авиу нь хvний дотр эрхтэнд сєрєг нєлєєлдєг. Эмч нар газар хєдлєх, байшин нурах, цасан нуранги гулсаж байгаатай адил нvргэлсэн нам давтамжтай авиатай, нам давтамжтай бичигддэг аястай дуу хєгжим хvний биед хамгийн сєргєєр нєлєєлдєг гэж vздэг. Учир нь, нам давтамж гарах нь ямагт аюул дагуулдаг гэдгийг хvн олон мянган жилийн турш vе дамжуулан генийн санах ойндоо биччихсэн байдаг тул удаан сонсох нь тамирдах, сульдах, сэтгэл гутрах гэсэн таагvй vр дагаварт хvргэдэг ажээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дэнсээ 2015-11-17 13:38:13
    Зөв бичээсэй билээ.Монгол хүмүүс байж үгээ ч зөв бичиж чадахгүй. Оллоо сайтаа анхаараарай!!!
  •  2015-11-17 10:45:58
    илаариших, бээжингийн их сургуулийн монгол хэлний ангийн төгсөгч байх
  • ккк 2015-11-17 09:30:18
    илаашрах гэж юу вэ, илаарших гэж бичдэг бус ууууууу