Өнөөдөр олон улсын оюутны эрхийн өдөр тохиож байна
Өнөөдөр олон улсын оюутны эрхийн өдөр тохиож байна. 1941 оны арваннэгдүгээр сарын 17-нд  Оплата Прага хотноо Чех улсын оюутан дэлхийн II дайныг эсэргүүцэж мянга мянган оюутнуудын эрхийн төлөө өөрийн биеийг шатаасан түүхтэй. Үүнээс хойш энэ өдрийг ийнхүү нэрлэх болсон байдаг.

Өнөөдөр Монгол Улсад 162 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 150326 оюутан суралцаж байна. Монголын их дээд сургуулийн оюутнууд ч мөн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөртэй холбогдуулан "Оюутны хөгжлийн жил"-ийн нээлт МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд болох юм. Түүнчлэн “Монголын оюутнууд 1990 оны Ардчилсан хувьсгалд” номын нээлт, Оюутны ардчилсан хөдөлгөөнд оролцогчдын уулзалт, ярилцлага болно. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.