Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр болов
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн 52.6 хувийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Ингэснээр эл асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Ард түмний санал асуулгын тухай хуулийг анх  1995 онд баталж байсан ч нэг ч удаа хэрэглэж байгаагүй. Гэвч өөрчлөх шаардлага үүссэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд иргэдээс санал асуухдаа “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу, үгүй юу” гэсэн асуудлаар санал авах нь буруу. Дэмжих боломжгүй маш олон заалт Үндсэн хуулийн өөрчлөлтөөр орж ирсэн. Зүйл заалт бүрээр нь санал асуух ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байлаа. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • батаа 2015-11-17 06:54:37
    ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ГАРААГҮЙ БАЙХАД САНАЛ АВЧ БОЛОХГҮЙ. ХАРИН СОНГУУЛИИЙГ МОЖАРААР ХИЙХ ҮҮ. ПРОПОРЦНИАЛААР ХИЙХҮҮ ГЭДГЭЭ АСУУХ ЁСТОЙ