Сонгуулийн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн дарааллаар нь хэлэлцүүлэх саналыг дэмжсэнгүй
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуультай холбоотой дөрвөн хуулийн төслийг хэлэлцэх юм. Хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд эдгээр хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн цаг хугацааны дарааллаар нь хэлэлцүүлэх горимын санал гаргалаа. Тухайлбал, нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн барьсан хуулийн төсөл, хоёрдугаарт, Х.Тэмүүжин нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн, гуравдугаарт, Р.Бурмаа нарын гишүүдийнхийг, дөрөвдүгээрт, О.Баасанхүү нарын гишүүдийн боловсруулсан төслийг хэлэлцэх санал гаргасан ч олонх хүлээж авсангүй.

УИХ-ын Тамгын газраас гаргасан хэлэлцэх асуудлын жагсаалтаар бол эхлээд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын, дараа нь Р.Бурмаа, Су.Батболд, О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэхээр эрэмбэлжээ.  
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.