“Атар-Өргөө”-гийн ирээдүйгээс ирсэн боов
Өнөөдөр цахим хуудаснаа “Атар-Өргөө”-гийн ирээдүйгээс ирсэн боов гэсэн тайлбартай нэгэн зураг олны анхаарлыг татаж байна. Манайдаа томоохонд тооцогдох хүнсний үйлдвэрлэгч  болох “Атар-Өргөө” ХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 18-нд үйлдвэрлэсэн гэсэн  шошготой боов өнөөдөр буюу 11 дүгээр сарын 17-нд дэлгүүрүүдэд худалдаалагдаж байна. Үүнийг харсан нэг иргэн цахим хуудаснаа зургийг нь авч байршуулжээ.  

Нийгэмд аль хэдийн танигдаж өөрийн гэсэн хэрэглэгчтэй болсон томоохон компанийн хувьд  энэ бол хэрэглэгчдээ үл хүндэтгэсэн, тэдний эрүүл мэндэд заналхийлсэн үйлдэл боллоо. Хэрэглэгчид дэлгүүрээс худалдан авахдаа үйлдвэрлэгдсэн он сар өдрийг нь харж байж л худалдан авдаг. Гэтэл хэзээ үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй шинэхэн он сар өдөртэй энэ мэт хүнсний бүтээгдэхүүнүүд  хүний эрүүл мэндэд  хохирол учруулж мэдэх юм. Адаглаад л амт, чанарт нь өөрчлөлт орно.

Ер нь манайд хаяг шошгийн дээрх шиг зөрчил байнга гардаг ч мэргэжлийн байгууллагынхан зогсоож чадахгүй байна. Арга ч үгүй биз томоохон үйлдвэрүүд нь хүртэл хэрэглэгчдээ үл хүндэтгэн, хариуцлагаа умартан, башир арга хэрэглэж байгаа хойно жижиг цехүүд хэдэн төгрөг  ахиу олохоо бодохоос яах вэ. Гэхдээ энэ бүхний ард хүн ардын эрүүл мэндийн асуудал хөндөгдөнө гэдгийг хаа хаанаа ухамсарлаж шалгадаг байгууллагууд нь “Атар Өргөө” компанийнхны энэ хариуцлагагүй байдлыг таслан зогсоож, арга хэмжээ авах нь зүйтэй болов уу. 


Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-11-18 02:18:54
    manaih law atar orgoogoos boow awahaa olison
  • Сүүгий 2015-11-18 01:03:50
    харин тийм ганцхан атар өргөө ч биш .... Манай дүү номингоос тухайн өдрийн шинэ боов авлаа гэсэн очоод задалсан чинь хөгзөрчихсөн байсан гэсэн. Өгөөж гэсэн байх...
  • nyam 2015-11-17 14:23:18
    Ugaasaa margaashiin on sar udriig tavij unuudur uildverlej baijeej "shinehen" baraa hereglegchid deer ochno. Tegehgui bol uchigdriin baraag hen avahav dee
  • densee 2015-11-17 13:31:07
    T1 humuus hordlogond orwol yana
  • Zochin 2015-11-17 12:49:36
    Anhaarah asuudal shuu.
  • zochin 2015-11-17 10:25:33
    Атар өргөөгийн боовнууд их амттай андуурал эндүүрэл болсон юм байлгүй дээ
  • zochin  2015-11-17 09:39:06
    atar urguugiin buteegdehuunuud ni amtgui, tsarai muutai. neg l idmeergui haragddag shu.
  • Зочин 2015-11-17 08:53:41
    Олон хоногийн өмнө үйлдвэрлээд он сар өдрийг худлаа тавьдаг байх нь. Хүнсний аюуллгүй байдал хаана байна аа???????
  • Зочин 2015-11-17 08:45:30
    Ийм хариуцлагагүй үйлдэлд төрийн зүгээс арга хэмжээ авч чадахгүй нь тодорхой учир ард иргэд бойкот зарлаж 1 сарын хугацаанд тэдний бүтээгдэхүүнийг авахгүй бол.....
  • Зочин 2015-11-17 07:16:41
    Улс төрчид нь ирээдүйгээсээ зээл авдаг болохоор бусад нь дууриах нь аргагүй биздээ.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах