Б.Батзаяаг батлан даалтад гаргасныг прокурор эсэргүүцэв
Бусдыг залилж, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэсэн хэргээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг нэр бүхий хэдэн хүний  хамт өнгөрсөн сард гэрээс нь баривчилж, цагдан хориод байсан. Гэвч өнгөрсөн баасан гарагт шүүхийн захирамжаар батлан даалтад гаргаад байгаа юм.Тэгвэл Б.Батзаяагийн 
хамсаатнууд болох төрийн томчууд шүүхэд нөлөөлж, түүнийг батлан даалтад гаргууллаа гэж хардах нэгэн ч байгаа юм. 

Б.Батзаяаг батлан даалтад гаргасан асуудлаар Нийслэлийн прокуророос дээрх шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн ерөнхий шүүгч М.Алдарт гомдол гаргахаар болсон байна. Прокурорын эх сурвалж “Цагдан хорьж шалгах үндэслэл байхад сулласныг эсэргүүцэж гомдол гаргана” гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-17 13:41:17
    Энэ шүүхийнхнийг шалгах нь хамгийн зөв. Шүүгчдийн томилгоо асар буруу болжээ. Шударга хүнийг л гаргах ёстой.
  • Зочин 2015-11-17 06:55:58
    жегкогийн мөнгө шүүхэд нөлөөлждээ, газрын тосны дарга асан, нүүрсний гансүх нарт мөнгө байгаагүй л хэрэгдээ, тэгснээс энэ хоёр оргоод хаа хүрэхэвдээ
  • Шударга бай даа.  2015-11-17 06:21:00
    Энэ шүүгчийг шалгасан нь дээр дээ. Жижиг болоод зарим томчуудыг өвчин эмгэгтэй байхад нь гаргаагүй биз дээ. Тэр талийгаач Амарсайхан, нүүрс Гансүх гээд.
  • өмгөөлөгч  2015-11-17 05:31:12
    'ардын хүүхдийг хичнээн гуйгаад ч гаргадаггүй байж прокурорын саналгүй шүүх эрх мэдэл гээд гаргаа юу
  • ИРГЭН 2015-11-17 04:28:00
    МАНАЙ ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН Ч МӨНГӨТЭЙ ЭРХ МЭДЭЛТЭЙД НТ ҮЙЛЧИЛДЭГ БОЛООД УДАЖ БАЙГАА Ш ДЭЭ