Монгол орны 72 хувь нь цөлжилтөд өртжээ
Дэлхийн “Цөлжилттэй тэмцэх өдөр” өнөөдөр тохиож байна. Дэлхийн хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа байгаль орчны тулгамдсан асуудлын нэг нь яах аргагүй цөлжилт. Цөлжилт, газрын доройтолд өртөмтгий хуурай, гандуу бүс нутаг дэлхийн эх газрын нийт нутгийн 42 хувийг эзлэх бөгөөд энэ бүс нутагт нийт 1,5 тэрбум хүн оршин сууж байна. Цөлжилт нь гандуу бүс нутгийн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэй бөгөөд түүний эдийн засгийн хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрэх болжээ.
 
Одоогийн байдлаар 110 гаруй оронд цөлжилтийн аюулд өртөх аюул тулгараад байгаа ба дэлхийн нийт мал сүргийн тал нь хуурай бүс нутагт байна. Хэрэв хуурай гандуу бүс нутагт хүнсний үйлдвэрлэл уналтанд орвол дэлхийн хүн амын хүнсний бүтээгдэхүүний үнэ ихээр өсөх, нийлүүлэлт багасах аюул тулгарна.

Монгол Улсын хувьд өнөөгийн байдлаар, нийт нутаг дэвсгэрийн 72 хувь нь цөлжилтөд ямар нэгэн байдлаар өртсөн бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн газрын тодорхойлолтоор манай орны газар нутгийн 90 орчим хувь нь эмзэг бүс нутагт хамаарагдаж байгаа нь та биднээс ихээхэн хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатайг сануулж байна. Монгол орны газарзүйн байршлын онцлог, дэлхийн дулаарал зэрэг байгалийн хүчин зүйлээс гадна бэлчээрийн газрын талхагдлыг нэмэгдүүлж буй хүчин зүйлс, ой модны хууль бус ашиглалт, хөдөө орон нутгийн олон салаа зам харгуй, уул уурхайн ашиглалтын дараахи нөхөн сэргээлтийг шаардлагын түвшинд хийхгүй байгаа зэрэг хүний сөрөг үйлдлүүд нь цөлжилтийн цар хүрээг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлж байна.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн газраас дэвшүүлсэн Стратегийн зорилтын хүрээнд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж байгаа аж. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хуулийг анх удаа боловсруулан 2012 онд УИХ-аар батлуулсан нь цөлжилттэй тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой  үйл явдал болсон байна.
Үүнээс гадна цөлжимлттэй тэмцэх Цөлжилттэй тэмцэх төрийн бодлого хөтөлбөр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал үүрэг гүйцэтнэ.
 
Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ssss 2014-06-17 18:58:56
    тэр чинь нөгөө монголын алдарт Онгон байгаль шүү дэ ;)
  • ИРГЭН 2014-06-17 07:52:31
    ЭНЭ БҮХЭН ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ. ИНГЭЖ 25 ЖИЛ ЯРИЛАА. ОДОО ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ БОДИТОЙ АЖИЛ ХИЙЖ, ТЭР ТУХАЙГАА ЯРИАЧ ЭЭ. ХУДЛАА Л ЦӨЛЖИЖ БАЙНА ГЭЖ ШОУДААД МӨНГӨ УРСГААД БАЙХ ЮМ. ИНГЭЖ ШОУДАЖ ЯДУУ ТӨСВИЙН МӨНГӨ ЗАЛЬДАХ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС БУЙ БОЛСНЫГ ОЛОН ТҮМЭН НЭР
  • ИРГЭН 2014-06-17 07:45:16
    ЭНЭ БҮХЭН ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ. ИНГЭЖ 25 ЖИЛ ЯРИЛАА. ОДОО ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ БОДИТОЙ АЖИЛ ХИЙЖ, ТЭР ТУХАЙГАА ЯРИАЧ ЭЭ. ХУДЛАА Л \"ЦӨЛЖИЖ БАЙНА\" ГЭЖ ШОУДААД МӨНГӨ УРСГААД БАЙХ ЮМАА. ИНГЭЖ ШОУДАЖ ЯДУУ ТӨСВИЙН МӨНГӨ ЗАЛЬДАХ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС БУЙ БОЛСНЫГ ОЛОН ТҮМ