Windows 10-тай анхны утас
Өнгөрсөн сард  Майкрософтоос 11-р сард худалдаанд гаргана гэж танилцуулагдсан Microsoft Lumia 950 утасны АНУ-д AT&T-гийн сүлжээгээр худалдаанд гарах хугацаа нь тодорхой болж энэ сарын 20-ноос эхлэхээр боллоо. Windows 10 үйлдлийн системтэй анхны энэ утас нь 5,2 инчийн WQHD OLED дэлгэцтэй, Surface Pro 3 шиг шингэн хөргөлтийн системтэй, 6 цөмт Qualcomm процессортой, 32GB багтаамжтай (200GB хүртэлх microSD-гээр өргөтгөх боломжтой) бөгөөд 600 ам.доллараар гэрээ хийлгүйгээр “түгжээгүй” хувилбарыг нь авч болох гэнэ.

 Энэ утасны нэг гол үзүүлэлт нь 20 мегапикселийн камер  юм. Оптик дүрс тогтворжуулалтаар тоноглосон Carl Zeiss-ийн линз нь 4К видеог чичиргээ багатай авахад тусалж, гурвалсан RGB төрлийн лед гэрэл нь харанхуйд гайхалтай өнгөлөг зураг дарахад нэмэр болох гэнэ. Мөн  нэг гайхалтай шийдэл нь хосолсон антеннийн систем гэнэ. Ийм антенийн системтэй байхад сүлжээ унах гэдэг асуудал алга болох юм байна. Гэхдээ энэ талаар Майкрософтоос нэг их дэлгэрэнгүй тайлбарлаагүй байна.

Lumia 950 нь  Си төрлийн USB порттой юм байна. Энэ холболт нь мэдээлэл хурдан дамжуулахаас гадна утсыг маш хурдан цэнэглэнэ. Цэнэггүй болсон утсыг ердөө 30 минутын дотор 50% хүртэл цэнэглэнэ гэж Майкрософтынхон онцолсон юм. Lumia 950-тай цуг танилцуулагдсан Lumia 950XL нь үл ялиг том дэлгэцтэй арай чадалтай цэнэг хураагууртай. Харамсалтай нь Lumia 950XL-ийнх нь худалдаанд гарах хугацаа тодорхойгүй хэвээр байгаа юм.
 
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: Engadget (http://www.engadget.com/)
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.