Д.Булганы хоригдох хугацааг 14 хоногоор сунгажээ
УИХ-ын гишүүн асан С.Зориг агсны эхнэр Д.Булганыг өнгөрсөн баасан гарагийн шөнө цагдаагийн байгууллагаас саатуулсан билээ.  Түүнийг хуулийн дагуу 72 цаг саатуулсан бөгөөд шаардлагатай бол хугацааг сунгах тухай яригдаж байсан.

Тэгвэл саатуулах хугацаа дууссан тул хорих хугацааг дахин 14 хоногоор сунгасан байна. Энэ нь Д.Булганыг сэжигтнээр татан байцааж эхэлсэн гэсэн үг ажээ. Мөн мөрдөн байцаалтын явцад шаардлагатай гэж үзвэл түүнийг яллагдагчаар татан дахин хоёр сар хорьж шалгаж магадгүй гэнэ.

Д.Булганыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтний талаар худал мэдээлэл өгсөн хэмээн буруутгаж байгаа гэх албан бус мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, түүнийг өнгөрсөн 17 жилийн хугацаанд “С.Зоригийн амь насыг эрэгтэй, эмэгтэй  хоёр хөнөөсөн” гэсэн худал мэдүүлгийг өгч, улмаар  эл хэргийн илрэлтэд саад болсон хэмээн буруутгаж буй гэх. Мөн С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор Эрдэнэтээс 40 гаруй íàñíû хоёр эрэгтэйг сэжигтнээр баривчилсан гэх мэдээлэл ч тархаж байна.
Г.Уянга
 olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • pupo 2015-11-17 08:58:35
    Энэ хэрэг аль эрт илэрсэн шүү дээ.Гагцхүү Оюун, Баяр 2 л тун муухай юм хийж байна.Ах дүү 2 албан тушаалын наймаагаа болих хэрэгтэй
  • Иргэн 2015-11-17 08:12:54
    Chinges haanii ongoniig olson chine dotoroos n tsaadhiin chine malgai garsan gene shvv kkk yadargaatai shaasn
  • Зочин 2015-11-17 07:12:38
    зайлуул эмэгтэй хүн чинь айгаад ухаан алдчихсан байлгсан байогүйдээ, та нар өөрсдийгөө оронд нь тавиал үздээ гэж л бодогдох юмдаа, зориуд нууж өөр мэдүүлэг
  • иргэн 2015-11-17 05:47:50
    Булган үнэнийг хэлээсэй гэж хүсэж байна. Бат-үүлийн малгай хэргийн газарт байсан гэдгийг мартаж болохгүй