Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхааруулж байна
Өчигдөр зам тээврийн ослын улмаас  орон нутгийн замд нийтдээ 10 хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал Хэнтий аймаг Цэнхэрмандал сумын "Замчдын овоо" гэх газар Дорнод аймгаас Улаанбаатар чиглэлд явж байсан “Nissan” автомашин онхолдож жолооч 23 настай эрэгтэй Э, Өлзийт тосгоны харъяат 54 настай эрэгтэй Ж,  40 настай эрэгтэй М, дөрвөн настай эрэгтэй О нарын дөрвөн хүн газар дээрээ нас баржээ.

Мөн Өмнөговь аймаг, Баяндалай сумын "Охин хөтөл" гэх газар “Land cruiser-100” автомашин онхолдож, жолооч тус аймгийн 1-р баг Баруун сайханы .... тоотод суух 25 настай эрэгтэй Е эмнэлэгт хүргэгдэж ирээд нас барсан байна.
Түүнчлэн Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сумын 2-р баг Дунд халзан гэх газар “Маяти” автомашин уулын уруу онхолдож Г, Ц, О, Б, Б нарын таван хүн газар дээрээ нас барсан харамсалтай хэргүүдийг цагдаагийн байгууллагад тус тус шалгаж байна.

Цаг агаар хүйтэрч байгаа энэ үед орон нутгийн замаар зорчихдоо анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.