Бүх нийтийн санал асуулгыг хуулийн хугацаанд нь явуулж амжихгүй бололтой

УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Энэ сарын 26-нд Бүх нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг өргөн барьсан. Гэвч бүх нийтийн санал асуулга явуулах хугацаа хойшлогдох магадлал тун өндөр байна.

Учир нь хуулиараа бол Бүх нийтийн санал асуулга явуулах тогтоол батлагдсанаас хойш 14 хоногийн дараа санал асуулга явуулах ёстой байдаг байна. Гэтэл УИХ-аар энэхүү тогтоолын төслийг өнөөдрийн байдлаар хэлэлцээгүй байгаа бөгөөд санал асуулга явуулах тов болоход ес хоногийн хугацаа үлдээд байгаа юм. Тэгэхээр яаж ч бодсон хуулийн хугацаандаа амжихгүй болж таарч байна.

Гэхдээ энэ долоо хоногоос бүлэг, байнгын хороогоор уг тогтоолын төслийг өнөөдрөөс эхэлнэ. Дараа нь УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм. Иймд Тогтоол хэзээ батлагдана, тэр өдрөөс 14 хоногийн дараа бүх нийтийн санал асуулга явуулна гэсэн үг. Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг батлах хугацаа ч тэр хэмжээгээр хойшлох магадлалтай юм.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • SMS 2015-11-17 04:23:17
    yaj amjihav de Saihnaa shig utsaar sms avaltai ni bish kkk
    202.21.112.146
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-17 03:12:52
    ард түмний нэрийг барьж төрөө самрах сонирхол хэнд байнааа санал асуулга явуулахыг дэмжихгүй эээ ееееее
    103.10.23.31
    Мэдэгдсэн Хариулах
  • иРГЭН 2015-11-17 02:50:49
    АИХ-ын төлөөлөгч нараа сонгож байгаад ҮХ-иараа оролдвол зүгээр байх даа.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-11-17 02:10:33
    үндсэн хуулийг бүү оролд. лав л одоогийн энэ 76 лав биш шүү.
    203.91.112.150
    Мэдэгдсэн Хариулах