О.Баасанхүү дарга араар тавигчдыг шийтгэнэ
УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү эхнэр, нөхрөө хуурагчидтай хатуухан үзэлцэхээр шийджээ. Учир нь түүний толгойлдог УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Гэр бүлийн хуультай холбоотой өргөдөл их иржээ. Тухайлбал, жилд 9000 залуу гэр бүл гэрлэлтээ батлуулдаг ч 3000 нь салдаг гэнэ. Үүнтэй уялдан хүүхдийн мөнгө төлдөггүй гэх гомдол тун олон ирсэн нь О.Баасанхүү даргыг хилэгнүүлсэн бололтой.
 
Тиймээс ч О.Баасанхүү дарга Гэр бүлийн хуулийн ажлын хэсэгт санал хүргүүлжээ. Тэр нь нэгдүгээрт хүүхдийн мөнгөө өгдөггүй эцэг, эхийг албадан хөдөлмөрлүүлж, мөнгийг нь хүүхдүүдэд нь гаргуулах, хоёрдугаарт “Гэр бүлийн тогтворгүй этгээд" гэсэн нэр томъёог шүүхээр гаргаж, торгууль тавих саналыг хүргүүлж байгаа аж. “Гэр бүлийн тогтворгүй этгээд” гэсэн нэр томьёонд гурав дахь хүнтэйгээ гэр бүл зохиож байгаа хүн хамаарагдах юм байна. Хэрэв шүүхээр тогтоогдвол улстөрийн болон төрийн албан тушаал хашихыг нь ч хориглох аж. Тэгэхээр гэр бүлийн ариун журмыг зөрчигчид О.Баасанхүү даргаас тун их болгоомжлохгүй бол юун улстөрд санаархах, яасан ийсэн төрийн алба хаах болох нь тодорхой болж байна.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ardchilal 2015-12-27 00:34:24
    Ardchilal haa baina. Udahgiu alban tushaaltai chine yarina gej darga nariin abgai nar danalzah nee klkk.hoshin shog zohiol uu you be
  • ardchilal erh choloo 2015-12-23 23:41:57
    Baruun erch choloo ardchilal haa hib kkk
  • adf 2015-11-17 03:46:43
    solongost bol tsaasan deer buulgaagui ch amidrald yag uuniig dagaj murddug. tom companid ajild orohod ger buleesee salsan huniig bol baragtai unelj avahgui
  • зочин 2015-11-17 03:20:54
    Манайхан үүнийг тоглоом болгоод өнгөрөөх санаатай байх шиг байна, уул нь хамгийн чухал асуудал шүү дээ
  • хамгийн үнэн үг 2015-11-17 02:13:08
    ЗҮЙТЭЙ МАНАЙД ЭНЭ АСУУДАЛ ОРХИГДСОН, ГЭР БҮЛ ХҮҮХЭД БОЛ БУРХНААС ЗАЯАСАН БАЙДАГ, ҮҮНИЙГЭЭ УМАРТАЖ АЛБАН ТУШААЛ МӨНГИЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВЬДАГ ХҮМҮҮС НЭГИЙГ БОД