О.Магнай шударга уу
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай хэрэглэгчдэд нүүрс тараан шударга бус үйлдэл хийгээд харайлгаж явна. Ер нь тэрбээр байнга л харайлгаж, яарч сандарч явдаг ч энэ удаа бүр илүү томхон харайж баруун, зүүнгүй нүүрс тараан Монголын хуулийг “гууль” болгож байна. Учир нь түүний шударга бусаар нүүрс тарааж байгаа энэ үйлдэл нь Сонгуулийн болон Шударга өрсөлдөөний гээд олон хуулийн заалт зөрчсөн үйлдэл юм. Ирэх 2016 оны сонгуульд өрсөлдөнө гэдгээ эрт зарласан О.Магнай саяхан л “АСА" циркийн хувьчлалын асуудлаар Д.Дагвадорж аваргатай "дайн" зарлах нь холгүй үзэлцэж явахдаа “Шударга бус бүхэнтэй шулуухан нанчилдана" хэмээн шуугиулж явсан эр билээ. Гэтэл өнөөдөр өөрөө Шударга өрсөлдөөний хуулийг зөрчсөн үйлдэлдээ "Дэм дэмэндээ" аян хэмээх хөөрхөн нэр өгчихөөд Баянхошууны иргэдэд нүүрс тарааж, өөрөө ч хээ шаагүй "нүүрсчин" болчихсон таваргаж явна.
 
Уг нь хуулиараа сонгуулийн сурталчилгаа эхлүүлэх, нүүрс, элсэн чихэр, будуу гурил, боов боорцог тараах цаг яагаа ч үгүй, болоогүй. Түүний тарааж буй нүүрснээс "хувь хишиг" хүртэхээр улайрсан иргэд булаацалдан зодолдож, жинхэнэ шударга бус тэмцэл тэнд л өрнөж байгаа аж. Харин шударга бус зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй О.Магнай дарга тэр талаар “Дэм дэмэндээ аяны нүүрс тараалт иргэдийг алалцуулж байсан” гэсэн гарчигтай бичлэг цахим ертөнцөөр цацагдаж байгаа нь миний нэр төрд халдах гэсэн увайгүй оролдлого мөн" гэсэн шүү юм яриад таваргаж явна. Ингэхэд Шударга өрсөлдөөний тухай хуулиа зөрчсөн О.Магнай шударга хүн мөн үү.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин зочин  2016-04-11 17:16:16
    магнай шудрага байсан Магнайг шударсаар бөөрөнхий болгож байх шиг байна аль ч үгүй алга болж байхаар удаан элэгдэе гэвэл бөөрөнхий байсан нь дээр л дээ
  • Балт 2015-11-27 13:03:19
    Баяр өөрөө саналаараа, ... Магнай бас саналаараа ... энэ юуг өгүүлж байна? Юм хэлээд байгаам биш үү...
  • Шударга бай даа.  2015-11-18 01:24:55
    Хятад царайлчаад дарваан чинь . Батзандан УИХ- дээр хоолой засаж яриад нээх серьёзный царайлчаад ер нь эд нар бүгд худал жүжигчид та нар байтугай би будилж явла...
  • Magnai 2015-11-18 01:12:23
    Magnai xaanaas mungu olov? Ajilgui xun bix dee.
  • Irgen 2015-11-17 08:31:32
    Darwaichihaad aztai zolig shuu. Aygui bol ireh songuuliar garna daa naad damshig chine. Chadahgui bol neg saihan tuimer tawina biz
  • иргэн 2015-11-17 06:57:39
    7 сарынт1нийг л санацгаа!!! яаж хорыг хутгаж эцэст нь олон хун ухэж шархадаж амь нас эруул мэндээрээ хохирлоо. энэ нехерийг терд буу ойртуул.
  • Зочин 2015-11-17 06:40:19
    Магнай бол ёстой шудрага биш хүн. 2008 оны сонгуулиар СХД-н хүмүүсийг турхирч баахан цөсийг нь хөөргөчихөөд сүүлд нь өөрөө шалдаа буусан жинхэнэ шалдан банди шү...
  • Hen 2015-11-17 03:30:12
    Magnaig hen hen herhen sanhuujuuleh n ih sonin bn, bor zurheeree bol heden tonn nuursnees gavihgui baih aa
  • MGL 2015-11-17 02:52:37
    Huviinhaa mongoor yadarsan ulsad nuurs ogch baigaa bol sain uils l baina shuu dee.Mongooroo nuurs taraah oor humuus baival tegeed taraaldaa tevdej baihad tevne
  • ЭНЭ ГЭЖ  2015-11-17 02:13:50
    БАС НЭГ ДАРВААН . ХАСБААТАР ГЭЖ БАС НЭГ ДАРВААН ШИЛЭН ЦОГОО ГЭЖ ШОРОНГЫН ШОРОН ЦАРАЙЛСАН БАС НЭГ ДАРВААН. ДАРВААН БОЛГОН ИЙМ БАЙДИЙМ УУ
  • Зочин 2015-11-17 01:51:27
    Шударга дүр эсгэсэн луйварчин Иймэрхүү хүмүүсээс хол байх хэрэгтэй шүү Нүүрсийг нь авчих Наадах чинь идсэн мөнгөөрөө авсан
  • монгол 2015-11-17 01:45:40
    Магнай дүү ямарч хогийн улс төрчдөөс арай илүү байхаа... юунд нь та нар ингэж улс төрийн тавцанг хувьчлаад авчихсан юм шиг улс төрчд аашлах юм
  • зочин 2015-11-17 01:32:30
    Иймэрхүү ард түмний зовлонгоор ашиг олох гэсэн юмнуудыг л битгий сонгоорой, ийм л юмнуудыг бид сонгоод улс орон, амьдрал ахуйгаа баллуулаад хаясан шүү
  • Зочин 2015-11-17 01:23:24
    Сонгууль зарлаагүй байгаа, хүн бүр л тарааж байгаа шүүдээ, хувийн мөнгөнд ШӨТХ ямар хамаатай юм бэ