Ирэх онд 72 сургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр эхлүүлнэ
Хүн амын төлөвлөрлөөс үүдэн нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж хүндхэн буй Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 30 орчим мянган багачууд гэрээр хүмүүжиж байгаа бол 10 орчим сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Хэдийгээр эдийн засгийн хүндрэлээс үүдэж ирэх оны төсвийг багагүй хэмжээгээр танаж байгаа ч боловсролын салбарын төсвийг нэмэгдүүлэх, шинээр баригдах сургууль цэцэрлэгийн төсөв хөрөнгийг танахгүй байх тал дээр анхаарчээ. Ингэснээр гэрээр хүмүүжиж байгаа багачууд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болов. Сургууль, цэцэрлэгийн барилгын хувьд концессын гэрээгээр барих шийдвэр гаргасан. Тэгвэл ирэх онд 72 сургууль, цэцэрлэгийн барилгын ажил эхлэх гэнэ. Үүнээс Хятад улсын тусламжаар найман сургууль барих аж. Улсын төсөв, орон нутгийн төсвөөр 50 гаруй сургууль барих юм.
Г.Уянга
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dorjdulam 2015-12-05 06:45:26
    Surguuli tsetserlegiin barilgin bvteen baiguulaltig neeltteiger shalgaruulj kompanudad
    202.179.28.243
    Мэдэгдсэн Хариулах