С.Эрдэнийг хохирогчоор шалгана
“Эрдэнэс-Таван толгой" компанийн "Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт өөрийгөө шатаасан үйлдэл олны анхаарлын төвд орж байсан. Тэрбээр энэхүү үйлдлээ 200 гаруй хүний өмнөөс эсэргүүцлээ ийнхүү илэрхийлсэн хэмээн мэдэгдэж байсан юм. Ямартай ч энэ үйл явдлын дараа түүнийг түргэн тусламжийн 103-аар Түлэнхийн төвд хүргэж байсан билээ.
 
Энэ бүхний дараа С.Эрдэнэд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тодруулбал, түүнийг санаатайгаар амиа хорлох гэж оролдсон, ил гал гаргахыг хориглосон газар гал гаргасан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан шалгаж эхэллээ хэмээж байсан. Тэгвэл С.Эрдэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогчоор шалгахаар болсон байна. Харин "Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлагуудыг Эрүүгийн хуулийн 95.1-ээр мөрдөн байцааж байгаа аж. Эрүүгийн хуулийн 95.1-д "Эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол хоёроос таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-17 08:01:40
    энэ хүн сул зогсоод цалингаа 60хувиар авч байсан байж юундаа өөрийгөө шатаадаг байнаа энэ зүгээр л жүжиг 60 хувийн цалин битгий орлогогүй хүмүүс зөндөө
  • зочин 2015-11-17 02:55:09
    Цагдаагийнхан зөв ажиллаж эхэлж байна. Сул зогсолтын үед үндсэн цалингийн 60 хувийг хуулиар олгох ёстой. Сбилэг бараагаа үнэгүй тараана гэсэн хүүхний асуудлыг а...
  • Зочин 2015-11-17 02:49:28
    Юу яриад байгаа юм бэ ??? Энэ хүнийг өөрийг нь хариуцлагад татах хэрэгтэй. Энэ хүн 1 жилийн сул зогсолтонд цалин 60 хувь авч байсан.
  • e 2015-11-17 02:06:55
    1000 togrog abaad 10 jil horigddog bol hun alah shaltgaan uheld buruutai bol 2 jil gene shuu XE