Нийслэл цэцгэн мандлаар гоёж эхэллээ
Нийслэл хотын ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын ажлын хүрээнд энэ жилийн нийслэлийн төсөвт нийт 5.8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Нийслэлийн төвийн 6 дүүргийг хамарсан нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлт, хамгаалалтын ажил нь жилийн дөрвөн улиралд явагддагаараа онцлогтой. Тухайлбал ногоон байгууламжийн нэгдсэн тооллого, цэнэг усалгаа, мод хэлбэржүүлэлт, хортон шавьжнаас урьдчилан сэргийлэх шохойдолт зэрэг ажлуудыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ногоон байгууламжийн цэцэрлэгч, инженерүүдээс бүрдсэн 168 хүн агротехнологийн дагуу графикт хугацаанд нь гүйцэтгэсэн.

 Дөрөвдүгээр сараас мод суулгах ажил эхэлсэн бөгөөд Нийслэл хотод анх удаа 400 мянга гаруй  мод, бут сөөг тарьсан юм. Үүнээс гадна ногоон байгууламжийн арчлалтын хамгийн чухал хэсэг нь байнгын усалгаа байдаг тул өглөөний 07.00 цагаас 20.00 хүртэл, шөнө 24.00 цагаас өглөөний 08.00 хүртэл тусгай зориулалтын 12 машинаар өдөр бүр усалгааны ажил гүйцэтгэж байна.

Өнгөрсөн жил нийслэлчүүдийн сэтгэлд нийцсэн нэг наст цэцэг суулгах ажил Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө зэрэг гол гудамжуудад хийгдэж байна. Мөн 22-н товчоо, Долоон буудал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж зэрэг захын гудамжуудад суулгах юм. Энэ жил цэцэгжүүлэлтэд нийт 500 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд эх орны хөрсөнд үрслүүлж, ургуулсан нэг наст цэцэг суулгах юм,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • баяраа 2014-06-18 00:36:54
    сайхан гудамж сайхан орчин олон өвчнөөс сэргийлнэ . ядаж гудамжаар сэтгэл өөдрөг алхана шүүдээ. Одоо улс хот бүгдийг хийхээр аж ахуй нэгж иргэдийн өөрийн оролцоо үүргийг мэдрүүлмээр байна.
    202.126.89.194
    Мэдэгдсэн Хариулах
    • 4545454 2014-06-18 00:37:46
      цэцэг гоё байна шүүдээ
      202.126.89.194
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-06-17 09:17:43
    saihan ajil hiigdej bgaa shyy, demjij bna, dandaa l shoroo hais baina gj yu bdgiin. Hot maani udruus udurt saihan blj bna.
    202.55.183.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Uranaa 2014-06-17 07:47:49
    5.6 тэрбум төгрөгөөр цэцэг суулгаж байхаар арай өөр хүнд хэрэгтэй зүйлд зарцуулсан ч болоосой.
    202.179.20.192
    Мэдэгдсэн Хариулах