Эх орноосоо урвагчдын тухайд...
Өнгөрсөн хагас сайн өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Батлан хамгааахын сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нарыг байлцууланн мэдээлэл хийж, санал солилцон, үүрэг даалгавар өгсөн.
 
Өмнөх өдөр нь буюу “Хар баасан гараг”-т “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ компанийхаа удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцэн өөрийгөө шатаасан, Парист террористууд аймшигт халдлага үйлдэн 153 хүний амь насыг бусниулсан эгзэгтэй үед Ерөнхий сайд хүчний байгууллагуудын дарга нарыг цуглуулан мэдээлэл хийсэн нь учиртай.
 
Тэрбээр уулзалтын үеэр “Хүчирхийлэлд уриалан дуудах, хүчирхийлэл рүү нийгмийг турхирах нь эх орноосоо урвасан гэмт хэрэг гэж хууль ёс өндөр хөгжсөн орнуудад үздэг учраас бид энэ чиглэлд анхаарлаа хандуулах ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж хүчирхийллийн эсрэг аян өрнүүлэх шаардлагатай байна. Хууль хүчний байгууллагууд өөрсдөөсөө шалтгаалах хууль, журмын шинэ эрх зүйн орчин бүрдүүлэх тал дээр ажиллана. Нийгмийн сэтгэл зүй гэдэг бол аль нэг улс төрийн хүчний юм уу улс төрийн асуудал биш, улс үндэстний, улс эх орны асуудал гэж харж байна” гэсэн.
 
Мэдээж ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгон алдаж, оносоор 25 жилийг туулж яваа Монгол Улсын хувьд геополитикийн онцгой орон зайгаа бодсон ч, өргөн уудам газар нутагтаа гуравхан сая хүнийхээ тоог харьцуулаад бодсон ч хүчирхийлэл, элдэв хагалан бутаргах санаархал, турхирал огтхон ч хэрэггүй нь тодорхой. Бидэнд Египет, Сири, Украйнд үүсч даамжирсаар зэвсэгт бослого, тэмцэл болж өнөөдөр улсаа гурав, дөрөв хуваан салан тусгаарласан шиг элдэв хийрхэл, ямар нэгэн өнгөт хувьсгал огтхон ч хэрэггүй.
 
Аль нэг улсын тусгай албад, салан тусгаарлагчдын бохир мөнгө, хорлонтой турхиралт, өдөөн хатгалга бүр ч хэрэггүй. Ямарваа улстөрийн хүчин, шинээр гарч ирж байгаа нам, хүчнүүдийн ард хойд, урд хөршийн урт гap хутгалдаж, элдэв аргаар санхүүжүүлэн, сонгуулийн дүнд нөлөөлөх, улстөр, эдийн засгийн бодлого, шийдвэрийг хөрөнгө, санхүүгийн аргаар өөрсдөдөө ашигтай байдлаар эргүүлэх зэргийг огтхон ч хүлээн зөвшөөрч болохгүйгээс гадна хууль хүч, тагнуулийн байгууллагууд эдгээр асуудалд онцгой, сонор сэрэмжтэй хандах учиртай. Ерөнхий сайдын дээрх үг ч тэр асуудалд чиглэгдсэн нь ойлгомжтой.
 
Харин “Эрдэнэс Тавантолгой’’-н 200 гаруй ажилчдын эрх ашгийн төлөө өөрийгөө золиослон, тэмцлийн хамгийн хурц хэлбэрийг сонгохоос өөр аргагүй болж, амь нас, эрүүл мэнддээ ноцтой хохирол учруулсан “Эрдэнэс Тавантолгой" компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Эрдэнийн үйлдлийг “Хүчирхийлэлд уриалан дуудаж, хүчирхийлэл рүү нийгмийг турхирсан, эх орноосоо урвасан гэмт хэрэг” гэж үзэж хууль хүчний байгууллагуудаар шалгуулж эхэлвэл өнөөдрийн Монголын нийгмийн сэтгэлзүй тун эмзэгээр хүлээж авна.
 
Нэгэнт амь нас, эрүүл мэндээрээ ноцтой хохирчихоод байхад дээрээс нь дарамт болж Эрүүгийн хэрэг үүсгэвэл Монголын нийгэмд бугшаад байгаа шударга бус үйлдлүүд, ард иргэдээ ялгаварлан үздэг хууль, шүүхийн тогтолцоог ч эргэж харахаас аргагүй байдалд орж мэднэ.
 
Монголын нийгмийн сэтгэлзүй дээрх асуудалд ямар байр суурьтай байгааг сүүлийн гуравхан хоногт цахим ертөнцөд хамгийн олон хандалттай байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хүчирхийлэлд уриалан дуудах, хүчирхийлэл рүү нийгмийг турхирах нь эх орноосоо урвасан гэмт хэрэг" гэв. Тэгвэл гадны дансанд Монголоо хятадынх болгож, авлига хээл хахуулийн мөнгөө хадгалах нь урвалт биш хэрэг үү. Өвгөдийнхөө шарилыг харийнхантай нийлж, хууль зөрчиж малтах гэж байгаа нь урвалт биш юмсан уу. Монголд төрж байгаа хүүхэд бүр 13 сая төгрөгийн өртэй байгаа нь урвалт биш, сэргэлт юм болов уу. Үхсэн хүний нэр дээр мөнгө идэж, ясыг нь өндийлгөж байгаа нь урвалт биш юм уу. Цэрэг эрс амиараа хамгаалсан Халх голын шороог гадныханд зарж идэх гэж байгаа нь "эх оронч" үйлдэл үү. УИХ-ын гишүүн нь хүртэл Монголын төрд гадны тагнуул шургалуулсан нь урвалт биш үү, Ерөнхий сайд аа гэж асууя. Гуравхан сая  иргэнээ ийм баялаг, агуу тэнэгэр нутагт энэ зэргийн ядуу гуйлгачин амьдруулж байгаа та нар тэгвэл хэн болж таарч байна гэж асууцгаая” гэсэн бичлэгээс тодорхой харж болохоор байна.
 
Ер нь ингэхэд “Эх орноосоо урвагч” гэж хэнийг нэрлэж, зарлах ёстой вэ. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр эх орноосоо урвасан хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 79.1- ээр зүйлчилж, шүүхээс 16 жилийн хорих ял оноосон УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавыг Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байснаар нь “Эх орноосоо урвагч” гэж үзэх үү, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг гадаад паспорт дээрээ “Хятадын Монгол” хэмээн тэмдэглүүлж, сая доллар ард түмнээсээ нууж, татвараас зугтаалган Швейцарийн банкинд хадгалуулсан үйлдлийг “Эх орноосоо урвасан” хэрэг гэж үзэх үү гээд олон асуудал босч ирнэ.
 
Өөртэйгөө адилхан ажилгүй болж, эрх зөрчигдсөн 200 гаруй хүний эрх ашгийг хамгаалан тэмцэж, аргагүйн эрхэнд өөрийгөө шатаасан С.Эрдэнэ “Эх орноосоо урвасан” хэрэгт унавал түүний араас жинхэнэ утгаараа “Эх орноосоо урвасан” олон “Цагаан захтан”-уудыг шударга шүүхийн өмнө аваачихыг Монголын нийгэм шаардаж таарна. Тэр нь ч шударга ёсонд нийцэх буй заа.
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dooyoo 2015-11-30 14:51:10
    Bayrtsogt Bayr nar tsaaziin tabtsand
  • Зочин 2015-11-17 15:57:05
    Маш сайн нийтлэл болжээ. Шударга үнэний төлөө тэмцье.
  • Монгол 2015-11-17 15:19:03
    Монгоыг хагалган бутаргах Нямдоржийн хүмүүс их байгаа шүүдээ. Тэднийг нэг нь С.Эрдэнэ гэгч байна. Монголчууд ийм аргаар түүхэндээ тэмцэж байгаагүй шинэ арга юм....
  • Чингис 2015-11-17 14:39:30
    Баярцогттой хариуцлага ярьж чадахгүй, барьцаатай байгаа АН ичих хэрэгтэй. Өөрийн толгой дээрх бухлаа харчихаад хүний толгой дээрх өвсийг хар. Зөв бичсэн байна.
  • Sansar 2015-11-17 14:03:32
    Hileer baraa teevriin heregseld hyanal ttavi uuregtei gaali haana bna erinhii saidaa.
  • Хасар  2015-11-17 12:09:03
    Эх орноо дэлхийгээр нэг муулж яваа, аргагүйн эрхэнд хүний нутагт мал хариулж амьдарч яваа гэж ярих тэр том хүн эх оронч хүн мөн үү
  • ЗОЧИН 2015-11-17 10:41:44
    ЖИНХЭНЭ УРВАГЧДЫГ НЬ ТЭГВЭЛ ЯАХ ВЭ
  • MGL 2015-11-17 09:25:56
    Oo za za Hyatadiin Mongol Bayartsogt manaihaas mongo hulgailj gadaadad nuugaad baigaa yum baih ni.
  • ЗОЧИН 2015-11-17 08:51:29
    Д.ТҮВШИНД БАЯР ХҮРГЭЕ. МАШ ЗӨВ БИЧИЖ ХЭЛЖ БАЙНА. ХЭРВЭЭ ЧИ ЭНЭ СЭДВЭЭР ЖАГСААЛ ЦУГЛААН ХЙИХ БОЛ АХ НЬ 100 ХҮН ДАГУУЛЖ ОЧИЖ ЧАМАЙГ ДЭМЖИХ БОЛНО. АМЖИЛТ ХҮСИЕ.
  • zochin 2015-11-17 08:15:16
    Yasan uildlig eh ornoosoo urbasan geh be humuusin saihan ireeduin telee eeriigee shataahig yg yu gej oilgoh be
  • Дорж 2015-11-17 07:55:05
    Экстермизм,терроризм эмх замбараагүй байдал руу хөтлөх уриалах учир шалтгаан монголд байхгүй. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг монгол үг бий,Хэл амаа ололцохыг х...
  • Санаа 2015-11-17 07:46:16
    Баярцогт та дахиад ичихгүйгээр УИХ-ын сонгуульд нэр дэвшээч
  • zochin 2015-11-17 07:11:32
    Eh ornoo hytad bolgoson S.Bayrtsogtod ug duugui buudah yl onoohiig mongoliin shuuh egne udahgui.....
  • Bilgee 2015-11-17 07:05:14
    Jinhene eh ornoosoo urabsan hun bol S.zBayr .S Bayrtsogt Saihan bilig nar shuu ard rumen ih abarga Dabgadorj bol jinhene mongol eh oronch shudraga hun shuu ...
  • irgen. 2015-11-17 05:16:17
    yun urwalt be. urwagch gewel saihan bileg . uuruu baih.
  • Золоо 2015-11-17 04:28:34
    Энэ бол яах аргагүй “Хүчирхийлэлд уриалан дуудаж, хүчирхийлэл рүү нийгмийг турхирсан, гэмт хэрэг”
  • Энхээ 2015-11-17 03:46:45
    Монголын төрийг гадаадын гар хөл болсон урвагчид удирдаж бна даа
  • зочин 2015-11-17 03:27:23
    Нийтлэгчтэй санал нэг байна. Сайн байна Түвшөөн.
    • Mongol 2015-11-17 03:41:03
      Дуртай болгон нь мэдээллийн хэрэгслээр өөрийгөө шатаагаад, өөрийгөө егүүтгээд байвал төр засаг, хууль журам гэж байх хэрэг байна уу? Энэ малчин сэтгүүлч бна.
      • nono 2015-11-17 13:32:24
        Yag unen.mongolchuud iimerhuu yumand dagaj hoshuurch bgaa ni buur yamarhuu dunhuu durakuud bolohiin haruulj bna.
      • bi 2015-11-17 10:00:53
        malchin hun medleggui teneg munhag bolj baina uu naad ugee bodooch mal min ee
  • Зочин 2015-11-17 03:12:53
    Их аврага гэдэг Дагвадорж хүчирхийлэлд уриалан дууддагаа болих хэрэгтэй дээ.Түүний алаад өгнө гэдэг үг мөн ч муухай яа.
  • zochin 2015-11-17 03:03:41
    saihanbilegiig tolgoigui hun gej Naymdorj guia helsen ni yaag onjdee
  • Зочин 2015-11-17 02:15:53
    Хэн нь хэн байсныг цаг хугацаа харуулах биз дээ гэж л бодох юм даа, бурхан ч гэж бий дээ, гэхдээ бурхан, нүглээс айдаг нь хэд байдаг юм бол доо
  • иргэн 2015-11-17 01:38:46
    эх орноо харьд худалдаж, өөрсдөө баяжиж байгаа С.Баяр, Сайханбилэг, Баярцогт нар жинхэнэ урвагчид. Тэдэнд эх орноо худалдсаных нь хариуцлагыг хүлээлгэх ёстой
  • Сангажав 2015-11-17 01:18:29
    Жинхэнэ эх орноосоо урваж улсаа худалдаж байгаа этгээдүүд бол Сангажавын Баярцогт, Сайханбилэг нарын хулгайч луйварчид шүү тэд 26 жил улсаар тошлож харьд оффшор...
  • Болд 2015-11-17 00:53:16
    БАТЧИМЭГ