Ард нийтийн санал асуулгыг 26-нд явуулж амжихгүй байх магадлалтай
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсний ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “ Ард нийтийн санал асуулгыг энэ сарын 26-нд явуулж амжихгүй байх магадлалтайг дуулгалаа. Тэрээр “энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх асуудлын хуваарьт Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл орсон байгаа. Уг төслийг маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулж,  хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэнэ. Тэр шийдвэрийн дараах асуудал дараагийн долоо хоногт үргэлжлээд явах байх. Иймээс хугацаандаа амжихгүй байх” гэлээ. 

Мөн тус нам Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар байр сууриа нэгтгээгүй байгаа ажээ. Энэ талаар 
С.Одонтуяа: “Сумын засаг даргыг сумын иргэд нь томилох уу, намууд томилох уу гэдэг дээр гишүүд өөр өөр байр сууринаас хандаж байгаа. Гишүүдийн нэг хэсэг нь суманд улс төржихийг болих хэрэгтэй, аж ахуйн ажил, эдийн засгийн асуудлаа түлхүү авч үзэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Нөгөө хэсэг нь улстөрийн намууд хүнээ дэвшүүлэхгүй бол тухайн сум, орон нутгийн томоохон компаний эзэд удирдлагад гарч, барьцаанд орох нөхцөлийг үүсгэж магадгүй. Иймд улс төрийн намууд хүнээ дэвшүүлээд, хяналтаа тавиад явах нь зүйтэй гэсэн зүйл ярьж байна” хэмээн намынхаа гишүүдийн байр суурийг илэрхийлсэн юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.