Монгол улс ирэх онд 7 их наяд 954 тэрбум төгрөг зарцуулна
Монгол улс ирэх онд 7 их наяд 954 тэрбум төрөг зарцуулахаар боллоо. Харин орлого 7 их наяд байхаар тооцжээ. Алдагдал ДНБ-ны 3.4 хувь байх гэнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвөөр алдагдал 3.3 хувь байхаар оруулж ирснийг 0.1 хувиар өсгөснөөр 20 орчим тэрбум төгрөгийн ачаалал төсөвт ирэх аж. Мөн төрийн болон улс төрийн албан тушаалтны цалинг 10 хувиар бууруулахаар оруулж ирсэн нь дэмжигдээгүй.

Хөрөнгө оруулалтын зардлыг төсөв боловсруулагч ажлын хэсэг 100 гаруй тэрбум төгрөгөөр бууруулах санал оруулж ирсэн ч 30 тэрбумаар нэмэгдсэн. Өмнөх жилүүдийг бодвол шинээр хийгдэх бүтээн байгуулалтын ажилд зарцуулах хөрөнгийг 80 хувиар бууруулжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-17 07:51:49
    сард 800-1,5 сая төгрөгийн орлоготой иргэд хаана байгаа юм бэ үнэн бодит зүйл бичмээр байна.Бодит үнэнтэй нийцэхгүй байгаа шүү дээ