Н.Номтойбаяр: Зөвхөн компанийн захиралтай нь хариуцлага тооцоод өнгөрч болохгүй
МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн талаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр "УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл С.Эрдэнийг эргэж бүлэгтээ мэдээлэл хийсэн. Энэхүү үйлдэл нь ажилгүйдэл нүүрлэж, үүнээс улбаатай ядуурал газар авч ард иргэд аргаа барсны илрэл боллоо. Засгийн эрх барьж буй АН хүч түрч аливаа асуудлыг шийдэх гэж оролддог болсон. Ийм дарангуйллын шинж Монголын төрд нүүрлэж эхэлсэн. Төр засаг дүлий байна. Төр дүлий болсноор ард иргэдээ сонсохоо байсан. Түмэн олныхоо тулгамдаж байгаа асуудлыг шийдэх арга зам, гарцаасаа холдлоо. Энэ асуудалтай холбогдуулан зөвхөн компанийн захиралтай нь хариуцлага тооцоод өнгөрч болохгүй. Ийм байдалд хүргэсэн төр засгийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой" гэв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • имс 2015-11-17 07:20:18
    Ийм их баялагтай байж 3 сая хүнийг ийм өрөвдөлтэй байлгадаг төр засаг ичиг, хариуцлага хүлээх хэрэгтэй
  • medrel 2015-11-17 00:53:29
    Yrihaas oor ymgyi bas heden medrel garuud bnaa
  • Зочин 2015-11-16 13:13:59
    Улстөрчид хүний зовлонгоор шоу хийж муу ёрлож байна. Тэднээс болж хүмүүс ядуурч амиа хорлоход хүрч байгаа юм шүү. Гэхдээ тэмцээд үхэх хэрэгтэй
  • Юмтай хөөрцөгнүүр 2015-11-16 11:23:31
    Шоу хийх суваг мундахгүй юмаа
  • Зочин 2015-11-16 09:36:31
    Сарангэрэл яахав дээ УИХ-ын гишүүн болсны хэргээ нэг гаргаж дээ
  • irgen 2015-11-16 09:30:52
    5 tolgoig manan bvlegleliin hedhen olgarhi huvidaa avah gej oroldohoo bolih heregtei.ard tvmendee baig.
  • Зочин 2015-11-16 09:20:21
    Номтой баяр номтой хүн шиг зөв хэлжээ эхлээд номтойбаярт арга хэмжээ авах нь зөв шүү